ИНЕГ-ын удирдлагууд хэмнэлтийн горимд шилжээд хэлтсийн дарга нарын унаж байсан туулах чадвар сайтай том оврын автомашинуудыг инженер техникийн ажилтнууддаа хүлээлгэж өгчээ.
Бүр энэ тухайгаа ёстой голоор нэг мэдээлж, сүрийг үзүүлж, дотооддоо хэдэн хуучин машинаа шилжүүлж байгаа хэрнээ бас тууз хайчилж ёслол төгөлдөр арга хэмжээ зохион байгуулж байх юм.
Үнэндээ хэмнэх гээд байгаа юм уу, хэнээрхсэн үйлдлээ гайхуулах гээд байна уу гэдгийг нь ёстой ойлгохын ч арга алга.
Тэрхүү машинуудаа өгөхдөө С.Мөнхнасан “Бид цаашид инженер техникийн ажилтнуудынхаа аюулгүй байдалд илүү анхаарч ажиллана. Дарга нь том оврын автомашин унадаг биш инженер техникийн ажилтан нь сайн машин унадаг байх болно” гэсэн байгаа юм. Ердөө л үнэн төрх нь энэ бололтой. Ингээд ч зогсохгүй өмнө нь ажилтнуудын аюулгүй байдал дарга нарт огтхон ч хамаагүй байсан гэдгийг ч нотолсон үйлдэл боллоо. Уг нь ажилтан, албан хаагчгүй дарга гэж баймааргүй л юм даа.
.jpg)

ErenNews.mn
Б.Төгөлдөр
Б.Төгөлдөр