Имарт  Монгол улсын ТОП-100 аж ахуйн нэгжээр шалгарлаа

“Скайхайпермаркет” ХХК буюу Имарт нь өнөөдөр Монгол улсын ТОП-100 аж ахуйн нэгжээр шалгарлаа.

Монгол Улсын Засгийн газар болон Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран 21 дахь жилдээ ТОП-100 аж ахуйн нэгжийг шалгаруулсан бөгөөд  “Скайхайпермаркет” ХХК буюу Имарт 31-р байранд эрэмбэлэгдсэн.
2016 онд анхны салбараа нээсэн жилээ 98-т эрэмбэлэгдэж байсан бол 6 жилийнхээ ойн босгон дээр 31-р байранд эрэмбэлэгдэн_, жил бүр амжилтаа ахиулан ажиллаж байна.

Имарт ТОП 100 аж ахуйн нэгжийг эрэмбэлэх голлох 5 үзүүлэлтийг товч дурдъя.

Борлуулалтын орлогын эрэмбээр 36
Татварын орлогын эрэмбээр 49
Хөрөнгийн эрэмбээр 48
Ашгийн хэмжээний эрэмбээр 39
Даатгуулагчийн тооны эрэмбээр 28

Имарт хамт олон Тогтвортой хөгжлийн зорилгын хүрээнд үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг бууруулах, хөгжлийн төлөөх түншлэлийг бэхжүүлэх   нийгмийн төлөөх сайн үйлсийн үйл ажиллагааг  тогтмол санаачлан хэрэгжүүлдэг.

Одоогийн байдлаар 2,500 гаруй тогтвортой ажлын байрыг бий болгосон.

 

 
Бусдад түгээх
  • gplus