Хуучин Nokia-ноос болж дуулиан дэгдээв

Нидерландын ерөнхий сайд Марк Рютте хэдэн жилийн турш гар утаснаасаа мессежээ устгаснаас болж дуулиан дэгдээсэн гэж De Volkskrant сонин бичжээ. Устгасан бичвэрүүдийн дунд Амстердам хотын дарга Фемке Халсемын 2020 оны зургадугаар сард болсон "Black Lives Matter" эсэргүүцлийн жагсаалын ирц хүлээгдэж байснаас 10 дахин их байсан тухай, Юнилеверийн гүйцэтгэх захирал Пол Полманы маргаантай татварын асуудлын тухай мессеж байсан гэж нийтлэлд дурджээ. Энэ үйл явдал Нидерландын парламентын хэлэлцүүлгийн сэдэв болов. М.Рютте мэдээллийг архивлах хууль зөрчсөн гэж буруутгагдаж байна. Түүнчлэн сөрөг хүчний төлөөлөгчид ерөнхий сайдыг Nokia 301 хуучин загварын утас ашигласан нь улсын аюулгүй байдалд заналхийлж болзошгүй гэж мэдэгджээ.

М.Рютте утсанд санах ой дутуу байсан тул мессежүүдийг устгаж, чухал мессежүүдийг улсын архивт илгээсэн гэжээ. Ерөнхий сайдын утасны санах ойг өөрийнх нь санах ойтой адил сонгон ашигладаг бололтой гэж Хөдөлмөрийн намын дарга Аттье Куйкен хэлэв. Нидерландын ерөнхий сайд олон жилийн турш Nokia 301 товчлууртай утсыг ашиглаж байгаа. Тэрбээр iPhone гар утастай хэдий ч түүнийг зөвхөн мэдээ уншихад ашигладаг гэж хэлжээ. Парламентын чуулганы хэлэлцүүлгийн үеэр тэрбээр ухаалаг утсаа "дэндүү нүсэр", "муухай" гэж нэрлэж байжээ. Нидерландын Засгийн газрын хэвлэлийн албанаас М.Рютте шинэ утастай болсон гэж мэдэгдсэн. Энэ нь саяын дуулиан шуугиантай холбоогүй гэжээ. Түүний утас саяхан АНУ-д аялах үеэр ажиллахаа больсон тул шинэ утастай болсон байна.


Зууны мэдээ сонин
З.Батцэцэг

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.