Сонгуулийн тогтолцоо болон ҮХ-ийн нэмэлт, өөрчлөлтийн талаар улс төрийн намуудын удирдлагуудтай хийх хэлэлцүүлэг үргэлжилж байна

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос “Сонгуулийн тогтолцоо болон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт” сэдвийн дор цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.

Өнгөрөгч даваа гаригт (2022.05.23) эрдэмтэн судлаач, хуульчдын саналыг сонссон бол өнөөдөр (2022.05.25) улс төрийн намуудын удирдлагуудын саналыг сонсох ээлжит хэлэлцүүлгээр үргэлжилж байна. Ирэх баасан гаригт (2022.05.29) ардчилсан Үндсэн хууль батлалцсан депутатуудын дунд хэлэлцүүлэг өрнүүлэхээр төлөвлөжээ.

Цуврал хэлэлцүүлгийн зорилго нь улс төрийн намуудаас болон “Өөрсдөө өөрчил, үгүй бол тар” уриан дор зохион байгуулагдсан иргэдийн жагсаал, цуглаанаас гаргасан санал, шаардлагыг сонгуулийн тогтолцоо болон Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар сонсоход чиглэж байгаа юм.

Улсын Их Хурлын даргын захирамжаар Төрийн байгуулалтын байнгын хорооноос улс төрийн намууд болон иргэдийн тавьж буй санал, шаардлагыг судалж, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдсан. Цуврал хэлэлцүүлэг дууссаны дараа уг Ажлын хэсгээс дүнг нэгтгэн, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулна гэж Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат өнөөдрийн хэлэлцүүлгийн үеэр танилцууллаа. Хэлэлцүүлэг Төрийн ордны “Их эзэн Чингис хаан” танхимд үргэлжилж байна.

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.