Зургадугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв

Цаг уурын байгууллагаас ирэх зургадугаар сарын цаг агаарын ерөнхий төлөвийг гаргасан байна. Энэ сард  баруун аймгуудын нутгаар хур тунадас багатай, дулаахан байх боловч төвийн нутгийн хойд хэсэг болон зүүн зүгийн нутгийн баруун хэсгээр агаарын температур олон жилийн дунджаас дулаан, хур тунадас ахиу орох төлөвтэй байна.

Баруун аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур Увсын ихэнх нутаг, Завханы хойд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим. Хур тунадас Увсын ихэнх нутаг, Завханы баруун хойд хагас, Ховдын хойд болон өмнөд, Говь–Алтайн баруун хойд болон өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байна.  Агаарын температур нэг болон гуравдугаар арав хоногийн дунд үеэр олон жилийн дунджаас 1-2°С-аар дулаан байх бол хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр олон жилийн дунджаас 1-2°С-аар хүйтэн байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, хугацааны эхэн болон дунд үеэр зарим газраар 12-14 м/с, зарим үед түр зуур 18-20 м/с хүрч ширүүсч болзошгүй.

Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Хөвсгөлийн баруун хойд хагас болон Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар олон жилийн дундэаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна. Хур тунадас Булган, Сэлэнгэ, Төвийн нутаг, Өвөрхангайн зүүн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна. Агаарын температур нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеэр олон жилийн дунджаас 1-2°С-аар дулаан байх бол нэг болон хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-2°С-аар хүйтэн байна.

Хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн сүүлийн хагаст ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орох магадлалтай байна. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, хугацааны эхэн болон дунд үеэр зарим газраар 12-14 м/с, зарим үед түр зуур 18-20 м/с хүрч ширүүсч болзошгүй.

Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Хэнтий, Дорнодын нутгаар олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байнаХур тунадас Дорнодын нутгаар олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байна. Агаарын температур хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-2°С-аар дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүлчээр олон жилийн дунджаас 1-2°С-аар хүйтэн байх төлөвтэй байна.

Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүлчээр бороо, зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, хугацааны эхэн болон дунд үеэр зарим газраар 12-14 м/с, зарим үед түр зуур 18-20 м/с хүрч ширүүсч болзошгүй.

Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджийн орчим.  Хур тунадас Дундговийн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна. Агаарын температур нэг болон хоёрдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас  1-2°С-аар дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр олон жилийн дунджаас 1-2°С-аар хүйтэн байх төлөвтэй байна.

Хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр бороо, зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, хугацааны эхэн болон дунд үеэр зарим газраар 12-14 м/с, зарим үед түр зуур 18-20 м/с хүрч ширүүсч болзошгүй.

Эх сурвалж: ЦУОШГ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.