Ерөнхийлөгч Х.Нямбаатар сайдад анхааруулав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүн биш хууль засагладаг улс байна” гэж хэлсэн нь ард олны сэтгэлд нэн нийцсэн. Ийм шугамыг ч Ерөнхийлөгчийн хувьд барьж ажиллаж байгаа.
 
Гэтэл өнгөрсөн өдрүүдэд болж буй асуудал Ерөнхийлөгчийн барьж буй энэ бодлоготой харшлав. Үүнийг Ерөнхийлөгчийн Хууль зүйн бодлогын зөвлөх А.Бямбажаргалын “Хүн биш хууль засагладаг шинэтгэлийн бодлого цаашид ч тууштай хэрэгжих учиртай. Прокурорын байгууллагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд прокурорын байгууллагын хараат бус, бие даасан байдлыг сулруулах шинжтэй ноцтой асуудлыг хөнджээ. Уг хуулийн төсөл нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Хүн биш хууль засагладаг” шинэтгэлийн бодлогод харшилж байна. Хууль засаглалын шинэтгэлийн бодлогоос ухарсан хуулийн төслөө хууль санаачлагч татн аавх нь зүйтэй гэсэн байрь суурьтай байна” гэж хэлсэн нь нотолж буй  юм.
 

Өнөөдрөөс яг таван жилийн өмнө буюу 2017 онд УИХ-аас Улсын ерөнхий прокурор, түүний орлогчоор заавал прокурор хүнийг томилдог байх шалгуур тавьж дараах хуулийн заалтыг баталсан. Энэ нь хууль, шүүх прокурорын байгууллагын хувьд маш том дэвшил байв.


 
Гэтэл энэ дэвшлээсээ таван жилийн дараа ийнхүү ухарч байгаа нь шууд утгаараа ЭМГЭНЭЛ гэж харагдаж буй юм.
 


Улстөржиж болохгүй байгууллагуудын тэргүүнд прокурорын байгууллага байх учиртай. Гэтэл УИХ-д өргөн барсан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн” дагалдах хуулийн төсөлд  “...10 жил хуулийн байгууллагад ажилласан иргэн... гэхээр хэн дуртай нь Ерөнхий прокурор болж болох бөгөөд үүний цаана маш том авлига хээл хахууль явагдана гэж шууд ойлгогдож харагдаж байна.
 
Тэгвэл Улсын Ерөнхий прокурор, Хууль цаазын тэргүүн зөвлөх нь олонд зөвшөөрөгдсөн, өргөн мэдлэгтэйн дээр мэргэшсэн, бүх шатны Прокурорын албанд ажиллаж үзсэн, хүний эрхийн мэдрэмжтэй тийм хүнн байх ёстой гэдгийг хуульчид ч ард түмэн ч нэгэн дуугаар хэлнэ.
 
Товчхондоо бол Засгийн газраас санаачилсан гэх ч Х.Нямбаатар сайдын санаачилсан гэж харагдаж байгаа энэ хуулийн төсөл нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Хүн биш хууль засагладаг” шинэтгэлийн бодлогод харшилж, тэтгэврийн нас нь аль эрт болчихсон ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржид зусардаж байна гэж харагдаж байгаа юм.
 
Нөгөөтэйгүүр амжилтаасаа ухарч прокурорын байгууллагын хараат бус, бие даасан байдлыг сулруулах асуудлыг ч үл ойшоох хэмжээнд хүртлээ юу хийсэн, юутай орооцолдсон болоод МАН ингэж шалдаа бууна вэ.
 
ErenNews.mn
С.Туул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2022-05-31 16:02:18
    Хуулиа гаргаж чадахгуй байж юун хууль захирах!!!
  • Зочин 2022-05-31 11:27:51
    Хүрэлсүгээ Дээд шүүхийг чинь МАНгас угаадныхаа гөлөг болгочихоод байгааг юу гэж ойлгох вэ ????
  • ХУУЛЬЧ  2022-05-31 11:27:19
    ПРОКУРОРЫН ТУСЛАХ, ХУУЛЬЧИЙН СОНГОН ШАЛГАРЛУУЛТАД ТЭНЦЭЖ, ПРОКУРОР ,ШҮҮГЧИЙН ТУЛСАХ БОЛДОГОО БОЛЬСОН ЮМ БАЙХ ,,,УЛС ТӨРЧИД ТЭГЭЭД ШУУД ХЭРЭГ ҮҮ,,,КАРАН ГЭЖ ЭНЭ
  • зочин 2022-05-31 08:33:49
    Уяаг нь уртасгаад угаадсыг нь өтгөрүүлээд өгвөл овоо хуцах гөлөг шүү гэдэг үг байдагсан, улс төрч л нэр зүүвэл хэн ч юу ч хийж болох үе ирлээ юу?
  • Зочин 2022-05-31 05:25:38
    Энэ харин зов шуу арай л бна шуу ард тумэн мэдэж бгаа шуу дээ