Англи:Сармагчны цэцэг хүнээс хүнд халдварлаж эхэллээ

Англид сармагчны цэцэг өвчин хүнээс хүнд халдварлаж эхэллээ гэж тус улсын Эрүүл мэндийн аюулгүй байдлын агентлаг (UKHSA) лхагва гарагт мэдээлэв. Тус агентлагаас “Энэ тархалт нь Өмнөд Африк руу аялсан түүхгүй хүнээс хүнд халдварлаж байгаа Англи дахь анхны тохиолдол юм” гэж мэдээлэв.

Төв болон баруун Африкт тахалд тооцогддог энэ халдварт өвчин нь хүмүүстэй ойр харилцах үед халдварладаг юм. Анх тавдугаар сарын эхэн үеэр энэ өвчин Африкаар аялж ирсэн хүнээс бусад оронд тархсан байдаг.

Тус улсад бүртгэгдсэн 132 тохиолдлын 111 нь гей, бисексуал хүмүүсээр дамжин халдварлажээ. Тиймээс Эрүүл мэндийн аюулгүй байдлын агентлагаас гей бар, саун, Англи болон гадаадад ашиглах болзооны аппликейшнуудын жагсаалтыг гаргажээ. Одоогоор тус газруудтай холбоотой халдварын тохиолдол илрээгүй. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгааг анхааруулав.

Европын орнуудад гадаадад аялж ирсний дараагаар сармагчны цэцгийн халдвар авсан 34 тохиолдол бүртгэгджээ. Энэ нь Англид бүртгэгдсэн нийт халдварын 18 хувийг эзэлж байна. Сармагчны цэцэг нь томуу шиг шинж тэмдэг илэрч, арьсан дээр товруу гардаг. Энэ нь долоо хоногийн дотор өөрөө арилдаг байна.

Тус өвчний тохиолдол Африкаас гадна Европын орнуудад бүртгэгдээд байна. Эрдэмтэд тархалтын шалтгааныг тодруулахаар хичээж байгаа юм.

ДЭМБ-аас  мэдээлснээр лхагва гарагийн байдлаар Африкаас гадна 30 оронд сармагчны цэцэг өвчний 550 тохиолдол бүртгэгджээ.
 

Зууны мэдээ сонин
Б.Должинжав

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ХӨХЧИР 2022-06-05 06:25:05
    Заваан!! Юм бэ!! Далд ор!!! Түй чёрт!! Түй түй!!
  • зочин 2022-06-03 06:50:25
    байгалийн хууль зөрчиж их аалигүйтсэн газар их гараад байгаа юм биш үү хүн өөрөө байгалийн бүтээгдэхүүн болохоор ёс журмаа дагаач дээ