Үйлдвэрлэл технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг хойшлууллаа

   Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2022.06.08) хуралдаан 10 цаг 10 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, Байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсан. 

    Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 14 гишүүнээс 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Үйлдвэрлэл технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үеэр Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Ажлын хэсгийнхэн хуулийн төслийн зарим зүйл, заалт дээр дахин ярилцаж саналаа нэгтгэх, зарчмын  зөрүүтэй саналын томьёоллуудаа эргэн нягтлахад тодорхой хугацаа шаардлагатай байгаа тул хэлэлцүүлгийг 7 хоног хойшлуулах горимын санал гаргав. Уг горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь дэмжсэн тул хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хойшлууллаа. 

 

   Хуралдааны төгсгөлд ““Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын технологид тохирохгүй хүдрийн овоолгыг ашиглах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаар эрх зүйн дүгнэлт гаргуулах асуудлыг хэлэлцсэн.  

     Байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн тогтоолын төсөлд эрх зүйн дүгнэлт гаргуулах хууль зүйн үндэслэл, шаардлагын талаар тайлбар хийлээ.

    Тэрбээр, Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуягаас 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр ““Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын технологид тохирохгүй хүдрийн овоолгыг ашиглах тухай” тогтоолын төслийг өргөн мэдүүлсэн. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 44.4.23-т “Улсын  Их Хурлын Тамгын газар нь өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд нийцэж байгаа эсэх талаар эрх зүйн дүн шинжилгээ хийж дүгнэлт гаргана” гэж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 38.1-т “Холбогдох Байнгын хороо хэлэлцүүлгийн явцад хууль, тогтоолын төслийн талаар эрх зүйн дүн шинжилгээ хийж дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэсэн бол тухайн Байнгын хорооны дарга эрх зүйн дүгнэлт хийлгэх төсөл, төслийн тодорхой зүйл, хэсэг, заалт, гишүүний гаргасан саналын томьёоллын талаар албан бичгээр Тамгын газарт хүргүүлнэ” гэж тусгасныг танилцуулаад дээрх хуулиудын дагуу уг тогтоолын төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль бусад хууль тогтоомжтой нийцэж байгаа эсэх талаар хууль зүйн дүгнэлт гаргуулах шаардлагатай байгааг мэдэгдлээ. 

    Иймд Улсын Их Хурлын гишүүн Б.Чойжилсүрэнгээс уг тогтоолын төсөлд хууль зүйн дүгнэлт гаргуулах нь зүйтэй гэсэн санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь дэмжсэнээр Байнгын хорооны хуралдаан өндөрлөв.

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Пүүжий 2022-06-09 12:06:19
    Очиж очиж авилгалч, хулгайч, офшорч Чойжоо байхдаа яахав дээ? Өөр хүн олдоогүйл юм байхдаа1