Хилийн Замын-Үүд авто замын боомтын чингэлэг тээврийг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлэв
БНХАУ-ын Эрээн хотод цар тахал дэгдсэнээс хойш 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар коронавирусын халдварын тоо 376 болж тасралтгүй нэмэгдэж байгаа бөгөөд шинж тэмдэггүй 248 тохиолдол батлагдсан талаар тус хотын КОВИД-19 цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх шуурхай штабаас мэдээлэв.
 
Монгол, Хятадын хилийн Замын-Үүд-Эрээн авто замын боомтын тасралтгүй үйл ажиллагааг хангах, цар тахлын улмаас буурч буй ачаа тээврийн эргэлтийг нэмэгдүүлэх асуудлыг хятадын талын холбогдох байгууллагатай дипломат шугамаар зөвшилцөж, харилцан ойлголцож, хятадын талаас шуурхай арга хэмжээ авсны дүнд Эрээн авто замын боомтын Хуан Юй олон улсын тээвэр ложистикийн бүст байгаа ачаатай чингэлэгүүдийг эхний ээлжинд гаргаж, хоосон чингэлэгт ачилт хийх ажлыг шат дараатай эхлүүлээд байна.
 
Эрээн хотын Хао Ган хүнсний ногооны терминалд Монгол Улс руу экспортлох нарийн ногоо болон жимсний ачилт хийж эхэлсэн бөгөөд 2022 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс хөргүүртэй чингэлэг бүхий хүнсний ногооны экспортыг сэргээхээр болоод байна.
 
Өнөөдөр буюу 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Монгол, Хятадын Замын-Үүд-Эрээн авто замын боомтын "0" цэгийн чингэлэг солилцох талбайд Хятадын талаас 40 футын 37 чингэлэг, 20 футын 44 чингэлэг, нийт 81 чингэлэг, 27 импортын тээврийн хэрэгсэл байршуулсан бөгөөд Монголын талаас татан авах ажил үргэлжилж байна.

Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2022-06-10 11:32:19
    Бал даргын үед хятадгүйгээр сайхан амьдарцгааж байждээ.Луухаан байхгүй бол монгол сөнөхөөр болж дуусаа.Чааваас ингэж амиа тээцгээх гэж