Төрийн балгаар мэргэжилтнүүд ажилгүй, цемент чанаргүйдлээ
Сахил хүртээд шал дордов гэгчээр Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг төр авсан биш барилгачин анги улам л хохирох нь. Ингэж хэлэхийн учир нь Хөгжлийн банкны өрөөр нь нам дарж байгаад тус үйлдвэрийг Төр мэдэлдээ авахад нь бултаараа их зүйл хүлээсэн. Ядаж л цементийн үнэ багасах нь гэж горьдсон. Гэтэл нидэр дээрээ харин ч цемент гээч зүйлийн барааг ч  харж чадахгүй болж байх шиг байна.
 
Учир нь тус үйлдвэрт  цомхотгол явагдаж мэргэжил, мэдлэгтэй боловсон хүчнүүдээ халж, заримынх нь албан тушаалыг бууруулж байгаа нь өнөөдөр цементийн чанар, хүртээмжид шууд нөлөөлж эхэсэн тухай шуугьж эхэллээ.
 
Уг нь Засгийн газрын тэргүүн “Барилгын салбарт дэмжлэг үзүүлж, арматур, цемент зэргээр хангана. Ингээд төрөөс дэмжлэг үзүүлээд ирэхээр хүссэн ч эс хүссэн  ч барилгын гол материалын үнэ дагаад буух нь тодорхой..” гэж хэлж байв.
 
Гэтэл бодит байдал дээр барилгын материалын үнэ буух нь битгий хэл улам тэнгэрт хадаж, мэргэжлийн боловсон хүчнүүд нь ажилгүй болж бүр цаашлаа барилгын салбарт ажиллагсад хүртэл цалин мөнгөө авч чадахгүйд хүрчээ.
 
Мөн олон жил асуудал дагуулж, олны анхаарлын төвд байгаа Дарханы замын ажил ч зогсонги байдалд хүрсэн талаар эх сурвалжууд ярьж байна.
 
Төр 3 сарын өмнө уг үйлдвэрийг мэдэлдээ авч гүйцэтгэх захирлыг нь томилж байсан бол энэ халаа сэлгээ үргэлжилсээр өнөөдөр цемент, шохойгоо хийх стандартаа мэдэхгүй болох аюул тулгарч болзошгүй нь гэхээс айдас хургачихлаа. Яагаад гэвэл мэргэжил мэдлэггүй хүмүүстэй чанар, гарцын тухай ярих нь утгагүй.
 
Товчхондоо бол мэргэжилгүй ажилтан стандарт, норм, нормотив гэхээсээ төлөвлөгөөгөө урьтал болгож их цемент шохой үйлдвэрлэхийг урьтал болгох нь тодорхой. Тэгэхээр чанаргүй цементээр барилга орон сууц барих нь бөмбөг дэлбэлж, их буугаар буудаж байгаагаас ялгаа юун.

ErenNews.mn
С.Цээл
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.