Х.Нямбаатар сайд зангуугаа зайлууж чадах болов уу
УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Засгийн газрын ХЭГ-ын дарга Ц.Нямдоржоос салахын түүс гээч болж байгаа аж.
 
Тиймдээ ч Х.Нямбаатар өөрийн цахим хуудаснаа “Зангуу гэж үг монгол хэлэнд олон утга илэрхийлдэг. Зарим зүйлийн ургамал, усан онгоцны зангуу, баавгайн зангуу гэх мэт. Хөгжилд зангуу болдог хүмүүсийн үйлдлийг тайлбар тольд оруулмаар юм шиг. Тэтгэвэртээ гараад ач, зээ нартайгаа налайж байхын оронд Засгийн ажилд зангуу болоод хэцүү юм” хэмээн үзэл бодлоо илэрхийлжээ.


 
Үүнийг нь олон нийт шууд Ц.Нямдоржид хандаж хэллээ хэмээж байгаа юм. Тэгээд бүр яг Засгийн газрын хуралдааны үеэр ингэж бичсэн нь шууд хардлага төрүүлж буй юм.
 
Уг нь ч Х.Нямбаатар л хэлж байгаа болохоос үнэн үг л дээ. Угаасаа Монголын төр Ц.Нямдоржид өргүй учраас  түүнийг албан тушаал дамжиж, улстөрд хор найруулж, хутгуур хийдгээс олон нийт ч залхчихсан.
 
Ц.Нямдорж өдгөө 65 настай, үнэхээр ч ач зээгээ хараад  гэртээ суух хэмжээнд хүрчихсэн. 1992-2000 он хүртэл долоон удаа УИХ-д сонгогдсон, 12 жил Хууль, зүй дотоод хэргийн сайд байсан хүн. УИХ-ын дарга болгосон ч “орондоо хууль зассан” асуудлаас болж огцорсон түүхтэй. МАН 2020 онд УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлээгүй ч Засгийн газраа байгуулахад “чихээд” ороод ирчихсэн.
 
Засгийн газрын ХЭГ-ын дарга боллоо гээд үнэндээ гавъяа байгуулж байгаа нь юу л бол. Ердөө “үхэхээсээ өмнө эзнээ харчих юмсан” гэж хэлж байсандаа хүрэх гэсэн шиг ХХБ-ны гэгддэг “сахал” Д.Эрдэнэбилэгийг л барьж хорьсон.
 
Түүнээс бусдаар бол төрийн залгамж болох бус зангуу шиг наалдаж, бас усан онгоцны зангуу болж гацааж суугааг нь Х.Нямбаатар сайд хэлэв бололтой. Харин хэлсэн шигээ зайлуулж, тэтгэвэрт нь гаргаж чадах эсэхийг тэр ганцаараа шийдэхгүй л байх даа.
ErenNews.mn
Б.Төгөлдөр 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2022-06-18 07:31:46
    Энэ үхэж бсан дүрвэд одоо зайл,шоронд орохоосоо айгаад төрд шургалж бна ,шоронд орвол тэнд түүнийг гөлөг,тайган болгох учраас
  • Иргэн 2022-06-16 11:51:01
    Тэтгэвэртээ гараад үр ач нараа тойруулж суугаад сайхан жаргаасай энэ өвгөн. Үгүй бол үхээсэй билээ.
  • Zochin 2022-06-16 10:15:52
    Маш зов шуу дээ одоо бол нямдорж бно хурдан шиг явуулах хэрэгтэй дээ оор бусад явахаар олон сайд нар бгаа шуу дээ харинч удаан бна хурдан шийдээд явах нь зов
  • ХУУЛЬЧ  2022-06-16 02:44:22
    НОТАРИАТЧ ХҮН ХУУЛЬД ЗААСНЫ НАСНЫ ХЯЗГААРТ ХҮРЧ ЗАНГУУ БОЛОХГҮЙ Л ДЭЭ ,,,ХАРИН ТӨРД ХЭРЭГТЭЙ ЗАЙРАНГУУДАД НАС ХАМААРАХГҮЙ БИЗ ,,,ТЭГЖ ХУУЛЬ ХЭРЭГЖИНЭ ,,,