Д.Эрдэнэбат дарга бултсан нь
УИХ дахь АН-ын дарга Д.Эрдэнэбат нэг дэх өдөр болгон дэд дарга С.Одонтуяагаа дагуулсаар төрийн ордны «А» танхимд бүлгийн хурлынхаа талаар мэдээлэл хийдэг уламжлалтай. Сэтгүүлчид ч энэ байдалд нь дассан болохоор АН-ын бүлгийн хурал дуусангуут уралдан орцгоож Д.Эрдэнэбат даргын тайлбар, мэдээллийг тэмдэглэж авдаг ажилтай байцгаасан юм. Байцгаасан гэхийн учир нь дахиж  Д.Эрдэнэбат дарга АН- ын бүлгийн хурлын талаар нэг жаахан бөөрөнхийлсөн мэдээлэл хийж, тайлбар өгөхгүй нь тодорхой болов. Өчигдөр АН- ын бүлгийн хурал дуусангуут зангаараа үүдэнд нь хүлээж байтал Д.Эрдэнэбат дарга бусад гишүүдтэйгээ хамт гарч ирснээ бушуухан гүйгээд явчихдаг юм байна.
 
Гайхаж балмагдсан сэтгүүлчид «Эрдэнэбат дарга аа мэдээллээ хийхгүй юм уу» хэмээн хойноос нь үглэсээр хоцров. Ямартай ч Аж үйлдвэрийн сайд болохоор азтайхан тохиролцоо хийж дөнгөсөн Д.Эрдэнэбат даргад АН-ын бүлгийн хурлын мэдээлэл тийм ч сонирхолтой биш болж, бушуухан бултсан нь тэр байв. Тэгээд ч өнөөдөр сайдын тамга тэврэх Д.Эрдэнэбат даргад АН-ын бүлгийн даргаар М.Батчимэг нь сонгогдоно уу, бусад нь өрсөлдөнө үү ёстой л падлийгүй юм байх аа даа.

Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2014-12-09 05:03:58
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.130
    Мэдэгдсэн Хариулах