“Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” арга хэмжээ улсын хэмжээнд эхэллээ

Зам тээврийн осол, хэргийн улмаас иргэдийн амь нас, эд хөрөнгө хохирохоос урьдчилан сэргийлэх, хөдөлгөөнд оролцогчдын буруу дадал, хандлагыг өөрчлөх, зөв үйлдэлд уриалах, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, сурталчлан таниулах зорилгоор Цагдаагийн ерөнхий газар, Хаан банк, Мобиком ХХК, GEM групп хамтран “Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” арга хэмжээг эхлүүллээ.

Энэхүү аян нь энэ оны 06 дугаар сарны 20-ны өдрөөс энэ оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд улсын хэмжээнд үргэлжилнэ.

 “Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” аяны нээлтийг өнөөдөр /2022.06.20/ Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд зохион байгуулж, нээлтэд Хууль зүй, дотоод хэргийн яамны Дэд сайд Б.Солонгоо, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд, Тээврийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат болон хамтран ажиллаж буй байгууллагын ажилтан, алба хаагчид оролцсон юм.

Орон нутгийн замд гарч буй зам тээврийн ослын гол шалтгаан нөхцөл нь хурд хэтрүүлэх, гүйцэж түрүүлэх үйлдэл хориглосон нөхцөлд хийх, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хол замд гарах, жолоочийн нойр дутуу ядарсан, архи согтууруулах ундааны зүй хэрэглэсэн, жолооч биш хүнд жолоо шилжүүлэх зэрэг байна. Тухайлбал, энэ оны эхний 05 сарын байдлаар 195 хүн нас барж, 1087 хүн гэмтэж бэртсэн байна.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2022-06-21 04:10:53
    Би явж бна Бээжин сууж бн үг байдаг бхаа. Аажуу явсаар намар болж очих газраа хүрэгүй юм бн даа ккк