Бэлчээрийн асуудлыг даруй шийдье
Манай улсын хувьд 70 сая хол давсан малтай. Малын тоо өсөх тусам газар нутгийн хүртээмж, бэлчээрийн даац, ургамал зүй, усны хомсдол зэрэг олон асуудал ар араасаа хөвөрдөг.
 
Монгол орны нийт бэлчээрийн талаас илүү хувьд даац2-5 дахин, бүр түүнээс ч олон дахин хэтэрсэн байгааг албаны тайланд дурдсан байдаг. Энэ нь мэдээж малын тоо толгойн өсөлт байгаль, экологийн тэнцвэрт сөргөөр нөлөөлж байгааг илтгэж буй юм.


 
Угтаа бол нэг толгой малын өдөр тутам бэлчээрээс идэх өвсний норм хэмжээг тооцож үзэхээр одоо байгаа бэлчээр таван толгой малаар 25 орчим сая мал тэжээх чадвартай гэж байгаа. Гэтэл 25 сая малаа бараг 3 дахин их нугалчихсан. Ийм байхад бэлчээрийн асуудал АСУУДАЛ дагуулах нь зүйн хэрэг.
 
Нэг ёсондоо 10 малын  бэлчээрт 30 мал бэлчээнэ гэдэг нь 10 хүний хоолыг 30 хүн идэхтэй адил гэсэн үг. Хүнээр бол жинхэнэ ядуурал гэж хэлнэ. Үүнээс үзэхэд бид чинь малжаад баяжаад байна уу, малжаад ядуураад байна уу гэж асуумаар. Таван хошуу мал байлаа ч газаргүй, бэлчээргүй болчихвол байдгаа барна гэдэг нь болох нь ойлгомжтой.
 
Хамгийн сэтгэл эмзэглэмээр нь малын тоо ийнхүү үнэмлэхүй хэмжээгээр өссөнөөр нүүх газар, сэлгэх бэлчээргүй болгож, малчдын хооронд, тэр бүү хэл ах дүү хамаатны дунд бэлчээрийн маргаан гарч, гэмт хэрэг тасрахаа больсон гэх зэргээр бэлчээртэй холбоотой сөрөг бүхнийг цааш хөврүүлж болно.
 
Товчхондоо бол бэлчээрийн асуудал малаасаа даваад хүн рүү, цөлжилт, гамшиг руу хөтөлж орж байна гэсэн үг. Иймд малын тоонд бус чанарт нь анхаардаг тогтолцоо руу шилжмээр байна. Заавал малаа мянга хүргэж, элдэв шагнал, нэр алдар авдаг үеэ өнгөрөөсөн системийг халахгүй бол өчнөөн зуун жилд хадгалагдаж ирсэн мал сүргийн зүй зохистой бүтэц алдагдахад хүрч байна. Оройтохоосоо өмнө анхаарахгүй бол цөлжилт, бэлчээрийн доройтлын өмнө бууж өгөх өдөр ирэх вий.
ErenNews.mn
Н.Элбэгжаргал
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.