Манай улс Шри-Ланкийн түүхийг давтах уу
Шри Ланка улсын засгийн газар 51 тэрбум ам.долларын гадаад өрөө төлж чадахгүйд хүрч, дефолт зарласан. Тэгвэл манай улс ч мөн адил Шри Ланка улс шиг дефолт зарлахад ойрхон байгаа, эдийн засгийн байдал ч ижил түвшинд бий гэдгийг мэргэжлийн хүмүүс ярьсаар хэлсээр байгаа.
 
Манай улсын хувьд гадаад өрийн хэмжээ 33.3 тэрбум ам.долларт хүрснийг Үндэсний статистикийн хорооноос мэдэгдсэн. Хоёр улсын гадаад өрийн хэмжээ нэлээд зөрүүтэй харагдаж байгаа ч энэ нь айх зүйлгүй гэсэн дохио огтоос биш.
 
Нийт гадаад өр Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 250 хувь, экспортын орлогын 400 хувьтай тэнцэж байгаа. Энэ нь улсын эдийн засагг уналтанд хүрснийг илтгэж байгаа.


 
Аливаа улс дефолт зарлах хамгийн том шалтгаан нь гадаад валютын нөөц дуусах явдал байдаг. Энэхүү бичигдээгүй хуулийн дагуу Шри Ланка улс ч мөн адил валютын нөөцгүй болж, импортын бараагаа худалдан авч чадахгүйд хүрч, эдийн засаг нь тэг рүү уруудсан гэж хэлж болно. Тэгвэл манайх ч бас үүнээс хол зөрүүгүй гэхэд хилсдэхгүй. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээлд унаж нүүрсээ гаргаж чадахгүй болчихвол л хөмөрсөн тогоо шиг хар эдийн засаг эхэлчихдэг.
 
Одоогоор манай улс 3.12 тэрбум ам.долларын гадаад валютын нөөцтэй гэж мэдэгдээд байгаа. Үндэсний аюулгүй байдлын тухай хуульд “12 сарын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээ импортоор худалдан авах хэмжээний гадаад валютын нөөцтэй байх ёстой” гэж заасан байдаг. Гэтэл одоогийн нөөц хангалттай эсэх нь эргэлзээтэй.
 

 
Иймд бид хүний толгой дээрх өвсийг биш өөрийн толгой дээрх бухлыг харах хэрэгтэй болж байна.
 
Эдийн засагчдын хэлж байгаагаар ирэх 2023 онд өнөөдрийн үүсээд буй 33.3 тэрбум ам.долларын өрийн тэн хагасыг эргэн төлөх хуваарьтай гэж байгаа. Энэ нь хүндхэн жил ирэхийн дохио. Урд хормойгоороо хойд хормойгоо нөхөн өрөөс өрийн хооронд амь зогоох нь халтай гэж хэлэхэд ч багадна.
 
Хэрэв бид өрөө хугацаанд нь төлж чадахгүйд хүрвэл Шри Ланкын араас ороход бэлэн болчхоод байна.

ErenNews.mn
Н.Элбэгжаргал
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2022-06-23 06:12:58
    Шириланкийн түүхийг давтах бус бид өмнө нь яваа манай эрх баригчид нуусан энэ улсад 1 хүнд 3000 доллорын өр манайд 1 хүнд 9000 байгаа