“Рамштайн-3”

Украины батлан ​​хамгаалах  чадварыг сайжруулах зорилго бүхий Оросын эсрэг олон улсын цэргийн шинэ эвсэл болох  "Рамштейны формат" гэж нэрлэгдэх болсон байгууллагын Зохицуулах бүлгийн гурав дахь уулзалтаар 50 орчим улсын Батлан ​​хамгаалахын сайд, Жанжин штабын дарга нар Киевт ямар шинэ зэвсэг нийлүүлэх асуудлаар Брюссельд чуулав. АНУ-ын Батлан ​​хамгаалахын сайд Ллойд Остин, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга нарын нэгдсэн хорооны дарга генерал Марк Милли нар чуулганы дараа хэвлэлийн бага хурал хийж цэргийн шинэ тусламжийн тухай мэдээлэл хийв.

Ллойд Остин “АНУ Украинд энэ удаа нэмэлт нэг тэрбум ам.долларын  тусламж үзүүлнэ. Энэ удаагийн багцаар Украинд 18 ширхэг M777 гаубиц их буу, тэдгээрийг чирэх машин, мөн 46 мянган ширхэг 155 мм-ийн сум болон  тийрэлтэт  пуужингийн систем (MLRS)  өгөх болно. Энэхүү багцын 650 сая ам.долларыг тусгай  санд төвлөрүүлэх бөгөөд энэ нь Украины далайн боомтын  хамгаалалтын систем болох “Harpoon” пуужингийн хоёр   системийг нэмж олгох мөн олон мянган найдвартай радио холбоо, дулаан мэдрэгч дуран, шөнийн харааны төхөөрөмж зэрэг байлдааны хэрэгсэл авах боломж олгоно. Мөн Пентагоны тэргүүн " Өнөөдөр үдээс хойш Украинд батлан ​​хамгаалахын шинэ тусламж үзүүлэх тухай бодит мэдэгдлүүдийг улс орнууд гаргалаа" гэж нэмж хэлэв. Тэрээр  Оросоос нуухын тулд  бүгдийг зарлах боломжгүй ч Канад, Польш, Нидерланд зэрэг хэд хэдэн улсаас нэмэлт их буу нийлүүлэх болсон  гээд "Ми загварын нисдэг тэрэгнүүд болон  шаардлагатай пуужингуудыг их хэмжээгээр  Укрианд хандивлаж буй Словак улсад хувиасаа талархал илэрхийлье" гэлээ.

Германы Батлан ​​хамгаалахын сайд Кристин Ламбрехт Украинд гурван тийрэлтэт пуужингийн систем “MARS II” олон харвах пуужингийн систем өгнө гэж  мэдэгдэв. Мөн уг багцад тэдэнд зориулсан “олон зуун” пуужин, сэлбэг хэрэгсэл, Украины армийн бэлтгэл сургуулилт зэрэг багтана. Ламбрехтийн хэлснээр, Украины Зэвсэгт хүчний цэргүүдийг “MARS II” ашиглах сургалтыг зургадугаар сараас эхэлж, уг системүүдийг Украинд 7-р сарын сүүл 8-р сарын эхээр хүлээлгэн өгөх юм байна. АНУ-аас дөрвөн “HIMARS”, Их Британиас гурван “M270”, Германаас гурван “MARS II” гээд нийтдээ арван “MLRS” гэх   тийрэлтэт пуужингийн систем Украинд өгөх юм байна. Гэсэн  ч сэтгүүлчид Киевт шилжүүлсэн бүх зэвсэг болон өгнө гэж амлаад буй  зэвсэг нь Оросын цэргүүдийн зэвсгээс хамаагүй бага хэвээр байгааг яах гэж байгааг  асуужээ. "Тоо оросуудын талд байна" гэж генерал Марк Милли хүлээн зөвшөөрөөд Орос Украины их буу, тийрэлтэт пуужингийн системийн хоорондын харьцааг 5:1, 10:1, бүр 20:1 гэж хэмжсэн нь өнөөгийн олон нийтийн мэдээлэл болохыг дурдаад   нууцын зэрэглэлтэй тул үнэн мэдээллийг өгөх боломжгүй байгааг тайлбарлав. Мөн генерал  Милли Оросын цэргүүдэд томоохон асуудлууд үүсээд байгаа, ялангуяа ложистик, цэргийн ёс суртахуун, командлалын чадвар маш хангалтгүй байгааг онцлон тэмдэглэв.

Жанжин штабуудын дарга нарын хорооны дарга Марк Милли  мөн “Рамштайн-3”     уулзалтын дүнд Украинд их бууны нэмэлт ангиуд бий болохоор болсон гэж мэдэгдсэн байна. "Бид ойролцоогоор 300-400 их бууны тухай ярьж байгаа бөгөөд энэ нь Украинчуудад  өгөх пуужингийн  систем биш зөвхөн их бууны тоо  юм. Үүнээс гадна бид Украины армид алсын тусгалын тийрэлтэт пуужингийн систем  нийлүүлэх болно. “HIMARS” бол зүгээр л эхлэл нь гэж Милли сурвалжлагчдад тайлбарласан байна. Харин Ллойд Остин  "Рамштейн формат"-ын уулзалтад оролцож буй цэргийнхэн Украиныг ялалтанд хүртэл "шаардлагатай үед" нь “шаардлагатай зэвсгээр” нь   хангаж байх болно гэж сэтгүүлчдэд амлав. Мөн сайд Ллойд Остин "Генерал Милли бид хоёр  нэг бус удаа дайн тулалдаанд оролцож байсан. Иймээс дайтаж байгаа талуудад зэвсэг нь  үргэлж хангалтгүй,  үргэлж илүү их хэрэгтэй гэж бодогддогийг сайн мэднэ ... Иймд Украины хүсэж байгаа хэмжээгээр нь зэвсгээр. хангана гэж бид бодохгүй байна. Магадгүй маргааш, хоёр долоо хоногийн дараа үүсэх дайны нөхцөл байдлаас үүдэн Украины шаардлага бага зэрэг өөрчлөгдөх байх" гэж  хэлээд “Гэхдээ бид Украинд шаардлагатай бүх зүйлийг өгөхийн тулд шаргуу ажиллаж байгаа бас цаашид ч ажиллах болно” гэж нэмж хэлжээ.

 
"Зууны мэдээ" сонин
Г.Амарсанаа 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2022-06-24 12:15:18
    Барууныхны өгсөн зэвсэгээр Луганск,Донецк-н энг-н иргэд рүү наад неонацистууд чинь буудаад бна. Хохолууд энг-н иргэдээ буудаж усгах хамаагүй юу?хүүхэд эмэгтэйчү...