Чанаргүй автобуснуудаар иргэдийг заналхийлсээр байх уу
Энэ оны 6 дугаар сарын 19-нд Сансарын тунелд шатсан автобус

Нийслэл хотын иргэдийн өдөр тутам зорчдог нийтийн тээвэр ямагт хэл ам дагуулсаар байдаг. Угаасаа шүүмжлэл дагуулах салбар болоод ч тэрүү 8 настай хүүхдээс 80 настай буурай хүртэл автобусны асуудлыг хуруу даран тоочдог гэхэд дэгсдүүлсэн болохгүй биз.
 
Товчхондоо бол зохицуулалт муутай нийтийн тээвэрт чанаргүй автобус явуулснаас болж хүний амь эрсдэлд орох дөхсөн тохиолдол сүүлийн жилүүдэд тасрахаа болилоо.
 
Саяхан л гэхэд Монел-Сансар чиглэлийн автобус шатсан хэрэг гарсан. Тухайн үед азаар автобусанд 5 иргэн зорчиж байсан. Мөн энэ оны өнгөрсөн 1 дүгээр сард “Гачуурт-Жуков” чиглэлийн 36 дугаартай зорчигч тээврийн автобус шатсан. Өлзийт -120 мянгат чиглэлийн автобус араасаа шатсан гэх зэргээр цааш тоочиж болно. Шил шилээ дарсан ийм тохиолдлууд гарсан учраас “Ингэхэд бидэнд шатдаггүй автобусанд суух хувь тохиол байна уу” гэх яриа гарч байв.
 
Автобус шатсан тохиолдол тогтмол гарч байгаа талаар албаныхан ч мэдээлдэг. Гэхдээ шалтгаан “техникийн асуудал, хөдөлгүүрийн гэмтэл”-тэй холбоотой.
 
Эндээс харахад нийтийн тээврийн автобусанд техникийн үзлэг оношилгоо хийж ашиглалтын хугацааг шалгадаг холбогдох байгууллагууд яг юу хийдэг юм бол. Хүний амь нас, эд хөрөнгө, эрүүл мэнд хохирвол зуд ирвэл хуц ухнанд гэгчээр аввтобусны компаниуд л хариуцлагыг нь үүрдэг.
 
Нийтийн тээрийн үйлчилгээнд явж буй автобусны 93 хувь нь ашиглалтын хугацаа дууссан бөгөөд 2009 онд хуучин 400 автобум авснаас хойш нийтийн тээвэрт шинэчлэл хийгээгүй гэх албаны мэдээлэл бий.
 
Хугацаа нь дууссан хүнс хэрэглэвэл эрүүл мэндэд хортой байдаг шиг, хугацаа нь дуусч “насжилттай” гэх оноштой автобусаар зорчих нь үүнээс ялгаа юун.
 
Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулах гэж бултаараа хэлэлцэж байгаа энэ үед Үндсэн хуульд заасан “...Эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах эрхтэй...” гэсэн заалт ийнхүү алхам тутамд зөрчигдөж байна.
 
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нэгэнтээ “Нийтийн тээвэрт парк шинэчлэлт хийнэ” гэж ам өчиг өгч харагдсан. Эхлүүлсэн ажлаа дуусгана гэж найдъя. Иргэд чинь эрүүл аюулгүй аж төрөхийн тулд ядаж л  аятайхан автобусаар зорчмоор байна шүү дээ.
 
ErenNews.mn
Н.Элбэгжаргал
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.