.jpg)
Хугацаат цэргийн алба хаагчидтай дүрмийн бусаар харьцаж зоддог, дарамталдаг, дэглэдэг нь тогтоогдсоор байна.
Сүүлийн 10 жилийн байдлаар цэргийн анги, байгууллагад 468 гэмт хэрэг, сахилгын зөрчил бүртгэгдэж 44 хүний амь нас хохирч, 126 хүн эрүүл мэндийн хувьд хохирч үлдсэн байна.
Энэхүү судалгаанаас үзэхэд цэргийн анги, салбарт дүрмийн бус харилцаанаас үүдсэн гэмт хэрэг, зөрчил даамжирсаар байна. Өөрөөр хэлбэл хугацаат цэргийн 5 албан хаагч тутмын 1 нь дүрмийн бус харилцааны зөрчилд өртөж, эрүүл мэнд амь насаараа хохирч байна.
Энх цагт ч гэлээ эх орноо хамгаалахаар улс орныхоо бүтээн байгуулалт хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулахаар баруун хацраа үнсүүлээд мордсон хүүг нь буцааж өгөхгүйгээр авч явдаг нь газар авч бүр сүүлдээ байх л ёстой зүйл шиг болж мэдэх нь.
Цэргийн анги нэгтгэлүүдэд байгаа “Дүрмийн бус харьцаа буюу ДЭГЛЭЛТ” гэх идээ бээрийг шахаж, бугшиж бугласан уг урхагийг нь авч хаях хэрэгтэй гэж ярьсаар байх зуурт тэнд ч цэрэг амиа алдлаа, энд цэрэг эндлээ, тэнд ч цэрэг нь даргыгаа буудлаа гэх яриа тасрахгүй үргэлжилсээр...
Буутай цэргээр үүдээ мануулсан өргөст торон хашаан дотор чухам юу өрнөдөг болохоороо хүний үрийг цагаас нь эрт авч явж, эрүүл мэндийг нь эргэж сэргэхгүй болтол нь эрэмдэг зэрэмдэг болгоно вэ.
Цэргийн албанд тэмцэнэ гэдэг хэрийн аавын хүүд таардаг АЗ, ОД биш. Гэхдээ аз таарч од нь гийсэн 18 настнууд өглөө буруу хөл дээрээ боссон, эхнэрийнхээ эрүүний шөлийг уусан, даргаасаа жавтий хүртсэн офицер ахлагч нарын уураа гаргадаг МИШОК болдог нь ч өдгөө нууц биш.
Эцэст нь өгүүлэхэд энхийн цагт эр цэргээ тамлан зовоож, амьь насаар нь наадсаар байвал энэ албанд зүтгэх хүн олдох нь юу л бол. Эр цэрэг болох гэж хүү нь зүтгэлээ ч ээж аав нь хүүгээ ДЭГЛЭГЧДЭД даатгах нь юу л бол.

ErenNews.mn
М.Санчир
М.Санчир