“Чингис хаан” онгоцны буудлын чиглэлд автобус үйлчилгээнд явж эхэллээ

“Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаар үйлчлүүлж буй иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээг хүргэх зорилгоор зургадугаар сарын 24-нөөс буюу өнөөдрөөс автобус явж эхэллээ. Тодруулбал, "Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал-“Драгон” авто вокзал-5 шар”, "Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал-Улсын их дэлгүүр- 120 мянгат” гэсэн хоёр чиглэлд үйлчилгээ үзүүлэх юм.

Үйлчилгээний цагийн хуваарийг нислэгийн цагийн хуваарьтай уялдуулан боловсруулсан бөгөөд нислэгийн цагаас 3-4 цагийн өмнө Улаанбаатар хотоос хөдөлнө. Зорчигч нэг талдаа 80-100 минут зарцуулна гэж тооцоолж зорчилтоо төлөвлөн үйлчлүүлэх боломжтой.



Цагийн хуваарь:

  1. Баруун 4 зам- 06:20, 07:20, 12:20, 13:20, 18:20, 19:20
  2. “Чингис хаан” ОУНОБ- 09:00, 10:00, 15:00, 16:00, 21:00, 22:00
  3. “Драгон” авто вокзал: 06:20, 12:20, 18:20 цаг

Үнийн хувьд том хүн- 20.000

Хүүхэд – 7.000 төгрөгөөр үйлчлүүлэх юм.

НИЙСЛЭЛИЙН НИЙТИЙН ТЭЭВРИЙН ГАЗАР

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2022-06-27 10:18:57
    хуучин буудалаа эргэн ашигалх нь дээр юм байна даа. шинэ нь дээрдэхээсээ доордсон байна.
  • Мөнхжаргал 2022-06-24 14:04:28
    Баячуул л зорчих нь. Хөдөө аймгууд руу явж байгаа юм шиг
  • зочин 2022-06-24 12:11:16
    20К байхаа ч яахавдээ!Дээр нь Төрөөс нөхөн олговор авна биздээ?Мөнгө бүү үнэгүйдүүлээч!Н-слэл-н н-т-н тээвр-н дарга гэж мал юу з.б бна аа! Хотын мэр юу хянаж бн...