Ойн хөнөөлт шавжийн тархалтын улмаас 438.9 мянган га талбайд хөнөөлийн голомт үүссэн

Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтөөс хамгаалах чиглэлээр Монгол улс НҮБ-ийн чуулганы индэр дээрээс тэрбумаар тоологдох мод тарих арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болсон тухайгаа тунхаглаад удаагүй байна.

Манай орон уур амьсгалын өөрчлөлтөд хүчтэй нэрвэгдэн, цөлжилтөд өртөж, ойн сан доройтолд орж байгаа томоохон жишээ нь ойн санг доройтуулагч утаагүй түймэр болох хөнөөлт шавжийн тархалт, хөнөөл болоод байна.

Ойн анхдагч хөнөөлт шавжийн тархалтыг тогтоох, хөнөөлийн байдалд үнэлгээ өгөх 2021 оны намрын судалгааны ажлын дүнгээс үзэхэд8 ойн сан бүхий 11 аймгийн 87 сумын 1.4 сая га талбайгаас хөнөөлт шавжийн тархалт бүртгэгдэж, 438.9 мян.га га талбайд хөнөөлийн голомт үүссэнийг судалгаагаар тогтоогоод байна.

Үүнээс 2022 онд 297,9 мян.га талбайд тэмцлийн ажлыг зайлшгүй хийх шаардлага байгаа ч улсын төсвийн хөрөнгөөр 25,0 мян.га талбайд, 8 аймаг орон нутгийн төсвийн хөрөнгөөр 42,4 мян.га орчим талбайд нийт улсын хэмжээнд 67.4 мян.га талбайд тэмцлийн ажлыг гүйцэтгэхээр төлөвлөн ажиллаж байна. Завхан аймагт 1000 га, Энэ нь 2022 онд тэмцэл хийх шаардлагатай талбайн 22.6 хувьд нь ойг хөнөөлт шавжаас хамгаалах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар улс, орон нутгийн төсвөөр Богдхан-Уулын ДЦГ-ын ойн санд онгоцоор 2400 га, Нийслэлийн ногоон бүсийн ойн санд онгоцоор 600 га, үүргийн шүршигч багажаар 1000 га, Сэлэнгэ аймагт 5000 га, Дорнод аймагт 3300 га, Завхан аймагт 1000 га, Хөвсгөл аймагт 800 га талбайд тэмцлийн ажлыг гүйцэтгэж байна.

Манай орны шилмүүст ойд хөнөөл учруулдаг навч шилмүүсний хөнөөлт шавжийн нэг эмэгчин нь өндөглөхдөө дунджаар 250, хамгийн ихдээ 1000 хүртэл өндөг гарган маш хурдан хугацаанд асар их талбайг хамарсан голомт үүсгэх чадвартай байдаг. Хэрэв навч шилмүүсний хөнөөлт шавжийн хүрэнцэртэй тэмцэхгүй үлдээвэл дараа жилийн хавар 250 ширхэг хүрэнцэр, түүний дараа жил 62500 ширхэг болтлоо өсөж үржих чадвартай.

Иймд навч, шилмүүсний хөнөөлт шавжийн тоо толгойн өсөлт хөгжилт геометр прогрессээр ихсэж байдаг учир голомт илэрсэн үед нь хугацаа алдалгүй тэмцэх нь дараа жил өссөн хойно илүү зардал гарган том хэмжээтэй талбайд тэмцлийн ажил явуулахаас сэргийлэх бүрэн боломжтой юм.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.