Эм, эмийн хэрэгсэлд хяналт тавих эвсэл байгуулахаар болжээ
Манай улсад эмийн ил тод байдал болон түүний чанарын асуудлыг сүүлийн жилүүдэд их ярьж байгаа. Үүнтэй холбоотойгоор эм хангамжийн салбар дахь ил тод байдлыг бэхжүүлэх, сайн засаглалыг хөгжүүлэх, төр ба төрийн бус байгууллага, компаниуд хамтран ажиллах санаачилгыг гаргаж ЭМЯ, ДЭМБ болон холбогдох бусад мэргэжлийн байгууллагуудын хурал ЭМЯ-наа боллоо.  Манай улс нийт эмийн хэрэглээнийхээ 75-80 орчим хувийг гаднаа импортолдог бол нийт эмийн 30 орчим хувь нь улсын бүртгэлтэй байдаг тухай албаныхан хэлэв.

Манайд өнөөдөр үндэсний 30 гаруй эмийн үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. Тэд давхардсан тоогоор 1000 гаруй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Харин эдгээр бүтээгдэхүүний ердөө 8-хан хувь нь улсын бүртгэлд бүртгэгджээ. ЭМЯ, МХЕГ-аас үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ улсын бүртгэлд хамруулах албан шаардлагыг удаа дараа хүргүүлсний дүнд одоогоор нийт эмийн 30 орчим хувь бүртгэлд хамрагдаад байгаа ажээ.

Харин зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад орсон бүтээгдэхүүнийг эрүүл мэндийн даатгалаар 80 хүртэлх хувийн хөнгөлөлтөөр авах боломжтой бол бусад төрлийн эмэнд оруулж ирсэн эм ханган нийлүүлэх байгууллага өөрсдийн үнийг тогтоодог байна.
Зайлшгүй шаардлагатай эм хэт өндөр үнэтэй 10 орны тоонд Монгол улс багтдаг аж. Тиймээс эмийн салбарт ил тод байдал нэвтэрснээр эмийн үнэ буух боломжтой бөгөөд үүнийг хянах үүднээс ЭМЯ, ДЭМБ-тай хамтран эм, эмнэлгийн хэрэгсэлд хяналт тавих ýâñýë байгуулахаар болжээ.  
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ххххх 2014-12-09 10:34:10
    эмийн асуудлыг ЭМЯ гартаа авах хэрэгтэй Ашиг хожоо харсан хувийн компаниудад төрөөс төсөвлөгдсөн мөнгийг өгсөнөөс тэд ашгаа харж чанаргүй хямд эм оруулж ирж бай...
    182.160.5.120
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2014-12-09 08:36:22
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.130
    Мэдэгдсэн Хариулах