Төрийн өмчийн компаниуд алдагдалтай ажиллаж байхад төр хувийн өмчийг дээрэмдэж төрийн мэдэлдэ авсаар байна. Тухайлбал концессын гэрээгээр хувьд шилжсэн Дарханы Төмөрлөгийн үйлдвэр болон Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг дурдаж болно. Үүгээр ч зогсохгүй Төрийн өмчит компаниуд Хөгжлийн банкыг дампууралд хүргэж Засгийн газар өр ширийг нь төлөхөөр болсон.
Манай улс хамгийн их өртэй 10 улсын нэг болсон. Монгол Улсын нийт өр 33 тэрбум ам.доллар бөгөөд үүнээс төрийн өмчит компаниудын өр ихэнхийг нь эзэлж буй. Тухайлбал өнгөрсөн 3 дугаар сарын 3-ны өдөр Засгийн газраас ээлжит бус яаралтай хуралдаан зарлаж Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлттэй холбоотой шийдвэрүүд гаргаж байсан. Өөрөөх хэлбэл тус банкнаас зээл авсан Төрийн өмчит компаниудын зээл нийт чанаргүй багцын өрийн гуравны нэг буюу нэг их наяд орчим төгрөгийн үнийн дүнтэй байгаа учраас Засгийн газраас хариуцсан яамд, сайдуудыг идэвхитэй ажиллаж, яаралтай арга хэмжээ авч, зээл авсан Төрийн өмчит компниудын зээлийг богино хугацаанд, эргэн төлүүлж барагдуулах онцгой үүргийг Ерөнхий сайдаас өгсөн ч дээрх 1 их наядаас одоогоор яг хэд нь төлөгдсөн нь тодорхойгүй.
Аргаа барсан Зсгийн тэргүүн Л.Дюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Г.Занданшатар нар Төрийн хэмнэлтийн тухай хууль гаргаж төсвийн мөнгийг хэмнэхийг хичээсэн. Гэсэн ч төрийн өмчит компаниудын алдагдлыг яагаад ч Засгийн газар төлж чадахгүй нь ойлгомжтой. Учир нь Монгол улс ирэх он буюу 2023 оноос эхэлж Чингис, Самурай бондын өрийг төлж эхлэх учраас магадгүй ашиггүй ажилласан Төрийн өмчит компаниудаас болж эдийн засаг элгээрээ хэвтэж дефольт зарлах аюултай байдалд орчихсон нь нууц биш. Эрх баригчид “ ард түмний өмч” гэх гоё үгээр халхавч хийж бидний араар хүссэнээ хийдэг. Тухайлбал ТӨК-иуд 1 их наяд төгрөгийн алдагдалтай ажиллаад байхад захирал нь өндөр үнэтэй машин хөлөглөж, эхнэр хүүхдээ албаны машинаар ажил, цэцэрлэг, сургуульд нь зөөж хүүхдийнхээ гадаадад сурах сургалтын төлбөрийг төлөх зэрэг маш олон баримт өнгөрсөн хугацаанд нийтийн сүлжээнд тавигдаж олон нийтэд ил болсон.
Өөрсдийнхөө энэ үйлдлийг хаацайлж, дээдсүүд ард түмнийхээ нүд чихийг боож байгаад Хөгжлийн банкаар шоу хийж хувийн хэвшлээ дээрэмдэж, эд хөрөнгийг нь булааж авсан хэрнээ олигтой ажиллаж чадахгүй байгаагийн горыг Дарханы Төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цементийн үйлдвэр яруу тодоор харуулж иргэдэд шүүмжлүүлсээн байна.
Ингэж хэлэхийн учир нь Төрийн өмчийн газрууд менежмент муутай, ашиггүй ажилладаг. Мөн улстөрчдийн хувийн бизнесийн шахааны газар, ашиг сонирхлын өрсөлдөөний талбар болдог. Ерөөсөө л төрд байгаа хүмүүс хоноцын сэтгэлээр хандаж тэнд тендер, элдэв зөвшөөрлөөр мөнгө угаадаг бүхэл бүтэн сүлжээ бий болсон. Тийм учраас л төрийн үйлчилгээг хувьд шилжүүлж зах зээлийн голдиролд нь оруулах ёстойг олон ч эдийн засагчид байр сууриа илэрхийлээд эхэлчихсэн. Ер нь төрд байхгүй зүйл нэгээхэн ч үгүй. Төрийн банк, Хөгжлийн банк гээд төрд данстай олон компани бий. Угтаа бол төр хувийн хэвшлийнхэнтэйгээ зэрэгцэн бизнес хийж тэднээс илүү адвуу эрхээ эдэлж адаг сүүлд нь Хөгжлийн банкыг махны машин болгож олон ч бизнесмений нэр хүндэд халдсан.
Ашигтай ажиллаж буй нь хувийн хэвшлийнхэн хувьсгалын данстай нь алдагдал, өр үйлдвэрлэдэг жишиг одоог хүртэл үргэлжилж байна. Бодит байдал ийм байхад ашиггүй ажиллаж буй энэ олон төрийн өмчит компанийг эрх баригчид татан буулгахгүй байх маш том шалтгаан бий. Энэ нь сонгууль бүрээр сонгогчдын тархийг угааж гүйдэг намынхаа нөхдүүдээ цалин, орлоготой байлгах, бараа материал, тендерийн “шахаа” хийж өөрсдийн халаасаа зузаалах, намаа санхүүжүүлэх, хэвлэл мэдээллийн хэрэгслийг худалдаж авах зэрэг олон шалтгаан бий учраас НЭГ ИХ НАЯД орчмын өрөнд оруулчихаад буй төрийн өмчит компаниудыг байлгасаар байгаа нь нууц биш. Энэ бүхнээс харахад төр өмчтэй байгаад ч хэрэггүй гэдгийг цаг хугацаа батлан харуулж байна.
Эцэст нь Авилгажсан төр ӨМЧТЭЙ БАЙХ ЁСТОЙ ЮУ ГЭЖ АСУУМААР БАЙНА.

ErenNews.mn
Р.Саруул
Р.Саруул