Алтаа гуулиар солихыг хэн ч хүсэхгүй
Интернет, мэдээллийн технологи, сошиал медиа сувгуудад асар олон давуу тал бий. Тэгвэл сөрөг тал нь эерэг талаа даган өсөн нэмэгдсээр эерэгээсээ давжээ.
 
Фэйсбүүк, инстаграмм, снапчат зэрэг сошиал седиа сувгууд хүний мэдрэлийн системийг казиногийн тоглоомууд, кокаинтай яг адил донтуулж, аль болох их хэрэглэх хүсэл төрүүлдгийг Харвардын хэсэг судлаачид бичсэн байна.
 
Ихэнх хүмүүс өөрийгөө сошиалд донтоогү гэж боддог. Шөнө өдөргүй утаснаас салж чадахаа байсан үедээ л “донтжээ” гэж бодож болохгүй. Чөлөөт цаг гарах бүрт утсаа шүүрч аваад фэйсбүүк ухах нь донтож байгааг илтгэнэ. Хэрэггүй зүйлд дурлаад байна уу, хэн нэгний тухай хэрэггүй цуурхал сонорыг чинь мялааж, нүдийг чинь баясгаад байвал сошиал медианы зохист хэрэглээ үгүй болсон байна гэж ойлгож болно.
 
Өөрт хэрэгтэй мэдээлэл агаар мэт тус дэм. Харин хэнд ч хэрэггүй мэдээлэл цагийн гарз, тухайн үедээ л чихний “чимэг” болоод өнгөрдгийг мэдэж байхад илүүдэхгүй. Тэгээд ч нийгэм асар хурдтай өөрчлөгдөж байгаа энэ үед хэрэггүй зүйлд цаг хугацаа зарцуулах нь эргээд өсөн дэвжихэд тань маш том саад бэрхшээл болно.
 
Сошиал медианы зохист хэрэглээ үгүй болсон тул хүн төрөлхтөн амьд харилцаанаас илүү сошиалыг чухалчлах болж. Нүүр нүүрээ харан ярилцахын оронд харанхуй орчинд харилцах нь ихэсч. Үүнээс үүдэн залуучууд амьд харилцаа үүсгэх тун ч дургүй болсон бөгөөд болж л өгвөл сошиалд уулзахыг чухалчилна. Энэ мэт сөрөг талууд тоолж барашгүй их болж.
 
Гэхдээ үнэт цагийг алттай зүйрлэдэг. Тиймээс “Алтаа гуулиар солихыг хэн ч хүсэхгүй” тул хэрэгцээт мэдээллээ авсан л бол сошиал сувгуудаас хурдхан гарч, тасарч суръя.
 
ErenNews.mn
М.Санчир
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.