Г.Ёндон:Шатахууны үнэ наадмын өмнө нэмэгдэхгүй ч өсөх нь тодорхой

 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонгоос шатахууны үнийн асуудлаар тодрууллаа.

Тэрбээр “Шатахууны үнэ наадмын өмнө 900 төгрөгөөр нэмэгдэх талаар буруу мэдээлэл гарсныг тухайн мэдээлэл тавьсан сайт залруулсан байна. Шатахууны үнэ тодорхой хэмжээгээр нэмэгдэнэ. Яагаад гэвэл Монгол Улс, ОХУ-аас 500 төгрөгөөр хямд түлш хэрэглэж байна. Энэ оны дөрөвдүгээр сард “Роснефть” компанитай Уул уурхай хүнд үйлдвэрийн яам хэлцэл хийж, шатахууны  үнийг 25 хувиар бууруулж, тухайн үед 1510 ам.доллар байсан шатахууныг 840 ам.доллар болгосон. Тэр үеэс эхлээд манайх ОХУ-аас хямд бензин хэрэглэж эхэлсэн. Зөвхөн АИ-92 бензинийг хэлж байгаа юм. Өнөөдрийн байдлаар ОХУ-д АИ-92 2800 төгрөг байхад,  манайд 2390 төгрөг байна. Манай дэд сайд хоёр удаа, миний бие арванхоёр, гуравдугаар сард хоёр удаа явж шатахууны үнийн асуудлаар уулзсан.  Энэ бүх хэлцэл, захианы хүчинд хямдралтай үнээр авсан. Үүнийг цааш нь үргэлжлүүлье гэх асуудал яригдаж байна. Мэдээж энэ саналыг тавдугаар сараас эхлэн тавьсан. Гэсэн хэдий ч ОХУ саналаа эцсийн байдлаар ирүүлээгүй байна.Шатахууны үнэ наадмын өмнө нэмэгдэхгүй. Үүнийг аж ахуй нэгжүүдтэй ярилцсан. Гол нь ОХУ-аас ирэх саналыг хүлээж байна. Орос манайд өгсөн 25 хувийн хямдралыг үргэлжлүүлээд олголоо гэхэд зах зээлд үнэ өссөн учраас одоогийнхоос өсөх нь тодорхой” гэв.
 

Зууны мэдээ сонин
Б.Од

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2022-07-06 04:35:12
    тэгээд хурдан ажил хэрэг болгооч энэ түгжрээ утгаа алдлаа 5000 болгоод өгхөөр хүссэн хүсээгүй дугуйгаар явцгаана
  • Иргэн 2022-07-05 10:50:53
    Энэ намд шатахууны хэдэн ченжүүд нь байдаг болохоор хувь хүртэх гэж санаатай үйлдэл хийгээд байгаа бус уу. Тэрнээс оросууд нэг их ялгаж харьцаагүй л байх. Ер нь...