Нүүрсийг шингэрүүлж түлш үйлдвэрлэх юу болов
Нефть бүтээгдэхүүнээ 100 хувь импортоор авдаг манай улсын хувьд түлш шатахууны хангамжийн тогтвортой бус байдал, үнийн хэлбэлзэл нь инфляцийг хөөрөгдөж, эдийн засгийн өсөлтийг сааруулсаар ирсэн. Харин нефть бүтээгдэхүүний импортын хараат байдлаас гарах нэг гарц нь нүүрснээс шингэн түлш үйлдвэрлэх арга бөгөөд эдийн засгийн хувьд өндөр ач холбогдолтой, стратегийн чухал үйлдвэрлэл юм.Түүнчлэн энэхүү төслийг хэрэгжүүлэхэд нэлээд өртөг өндөртэй байдаг тул төр, засгийн дэмжлэг чухал байгааг  учир мэдэх хүмүүс онцолдог. Хууль эрх зүйн орчныг бий болгох, тэр дундаа татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг хуульчлах санаачилгыг хэлсээр ирсэн.

Манай тулс энэ асуудлыг нэлээд хэдэн жилийн өмнөөс ярьж байгаа ч өнөөг  хүртэл ажил болж чадаагүй л байна. Нүүрсийг шингэрүүлэх ажил 2011 онд нэлээд эрчимтэй яригдаж энэ ажилд Герман улстай хамтран ажил хэрэг болгохоор төр засгийн өндөр төвшинд гэрээ хэлцэл хүртэл байгуулаад амжсан. Тодруулбал ХБНГУ-ын Засгийн газраас эрдэс баялаг, уул уурхайн салбарын стратегийн бодлогын хүрээнд цөөн тооны оронтой стратегийн түншлэл байгуулахаар 2010 онд шийдвэрлэсэн ба Монгол Улс үүнд багтсан юм. Энэ хамтын ажиллагааны хүрээнд хоёр улсын Засгийн газар хооронд "Ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбарт хамтран ажиллах тухай" хэлэлцээр байгуулсан. Тус хэлэлцээрт "Монгол Улсын Засгийн газар ялангуяа нүүрс шингэрүүлэх болон боловсруулах, хар төмөрлөгийн үйлдвэрлэл, өнгөт металл, газрын ховор металл боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр хамтын ажиллагааг дэмжинэ” гэж заасан байна.

Үйлдвэрлэлийн төслийг хэрэгжүүлэхдээ хувийн хэвшлийн үүсгэл санаачилгад тулгуурлах бөгөөд боловсруулсан бензин нь стратегийн бүтээгдэхүүн учраас үйлдвэрийн тодорхой хэсгийг төр эзэмших нь зүйтэй гэж үзэн төрийн эзэмшлийн хувийг 51 байхаар тогтож байсан. Ингэхдээ иргэдийн оролцоо, ил тод хэрэгжилтийг хангах үүднээс Монголын Хөрөнгийн биржээр тодорхой хэмжээний хувьцааг арилжаална хэмээж байсан. Гэвч энэ ажил өнөөдрийг хүртэл ажил хэрэг болоогүй.

Монгол Улс 170 гаруй тэрбум тонн нүүрсний нөөцтэй. Үүний бараг 60 гаруй хувь нь эдийн засгийн үр ашиг багатай, олборлолтын зардал өндөртэй хүрэн нүүрс гэх судалгаа бий. Энэхүү хүрэн нүүрсийг ашиглаж, нефть боловсруулж, түлш үйлдвэрлэснээр дотоодын хэрэгцээгээ хангана хэмээж байсан билээ. Энэ ажил тухайн үедээ нэлээд эрчээ авч төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зардал мөнгийг хүртэл тооцон үзэж 1,5 тэрбум еврогийн санхүүжилт хэрэгтэй гэх тооцоо гаргасан. Тэр  ч бүү хэл шингэрүүлэх үйлдвэр байгуулах газрыг хүртэл тодорхой болгосон ч энэ бүхэн нь улс төрчдийн шоу байсан гэдэг нь ойлгомжтой боллоо.
Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Монгол 2014-05-21 04:11:22
    MAK, MCS, CTL компаниуд ТЭЗҮ-гээ батлуулаад энэ ажил явагдаж байгаа.
    103.26.194.9
    Мэдэгдсэн Хариулах
  • hunnu 2014-05-21 01:26:05
    Odoo hudlaa bolson bhoo...nuguu orosuud ni une hyamdruullaa gej heleed l hamag ajilyg ni zogsoochihoj bgaa yum chini...novsh gej...iim teneg tur zasag bh gej...
    103.26.194.11
    Мэдэгдсэн Хариулах
  • Unshigts 2014-05-21 00:58:02
    Ene technologie ni germaniix. Ted uuniigee neg ix amar ugoxgui l bolowuu. Manaixan unii ni diileegui bx daa.
    103.26.194.4
    Мэдэгдсэн Хариулах
  • Bayar 2014-05-21 00:55:17
    Bitgii gorid. Tegchihvel tomchuudiin businesst harsh yum bolno. Ugaasaa tiim yum hiih sonirhol n tedend baihgui.
    98.206.12.210
    Мэдэгдсэн Хариулах