Израилын парламент тарлаа
Израилын Ерөнхий сайд Беньямин Нетаньяху парламентаа хугацаанаас нь өмнө тарааж, ирэх жилийн гуравдугаар сарын 17-ны өдөр бүх нийтийн сонгуулийг явуулахаар болжээ. Улмаар олон нийтийн дунд явуулсан санал асуулгаар Ерөнхий сайд Беньямин Нетаньяхугийн тэргүүлдэг эрх баригч Ликуд нам ялах магадлал өндөр байгаа бөгөөд Ерөнхий сайд энэ удаагийн сонгуулиар дамжуулан засаглалынхаа үндэс суурийг улам бататгах хандлага ажиглагдаж байгаа тухай ажиглагчид тэмдэглэлээ.  
 
Одоогийн эвслийн Засгийн газар 2013 оны нэгдүгээр сард явагдсан бүх нийтийн сонгуулийн дараагаар бүрэлдсэн ч, ирэх жилийн санхүүгийн төсвийг тойрсон элдэв асуудлын улмаас эвслийн засгийн газар байгуулсан зүүний болон төв улс төрийн намууд хоорондоо сөргөлдөж эхэлсэн юм. Улмаар Засгийн газраа удирдаж чадахгүй байна гэх шүүмжлэлд өртөөд байсан Ерөнхий сайд Нетаньяху энэ сарын 2-ны өдөр Засгийн газрынхаа хоёр гол сайдаа огцруулж байгаагаа зарлаж, хугацаанаас нь өмнө ээлжит бус сонгуулийг явуулах бодолтой буйгаа илэрхийлж байсан билээ.
 
Тодруулбал, Сангийн сайд Яир Лапид, Хууль зүйн сайд Ципи Ливни нарыг огцруулсан юм. Сангийн сайд асан Лапид Иранд хандсан Израилын харилцааны эсрэг байсан бол Хууль зүйн сайд асан Ливни Палестинтай найрамдахыг дэмжиж байсан нь огцруулах шалтгаан болжээ. Израилын улстөрчид даваа гарагийн орой үүрэгт хугацаа нь дуусахад хоёр гаруй жил дутуу байгаа парламентаа тараах эсэх асуудлаар санал хурааж, улмаар энэхүү санал 93 хувийн дэмжлэгтэйгээр батлагджээ.
 
Парламентын гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дуусахад хоёр жил гаруйн хугацаа дутуу байхад тарааж байгаа нь тус улсын хувьд онцгой тохиолдол болж байгаа юм.Үүний дараахан орон нутгийн хоёрдугаар суваг телевиз олон нийтийн дунд судалгаа явуулсан байна. Судалгааны дүнгээс үзвэл ирэх жил болох сонгуульд эрх баригч Ликуд нам парламентын олонх болох төлөв ажиглагдаж байжээ. Нетаньяху нь баруун жигүүрийн Ликуд намын тэргүүлэгч юм. Хэрвээ баруун жигүүр парламентад илүү олон суудалтай болбол тэрбээр өөрийн улс төрийн баазаа тогтвортой болгох боломжтой болох билээ.

Гэхдээ Израилын баруун жигүүрийн бодлого руу чиглэсэн хэвийлт Палестины эрх баригчидтай энхийн хэлэлцээг үргэлжлүүлэхэд саад  болж магадгүй гэх болгоомжлол ч байгааг мэргэжилтнүүд хэлж байна. Ямартай ч өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт эвслийн Засгийн газрынхаа хоёр гол гишүүнийг огцруулсан Ерөнхий сайд Нетаньяху парламентаа тарааж, бүх нийтийн сонгуулийг хугацаанаас нь өмнө зарлалаа.
Монголын мэдээ
Б.Даваахүү
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2014-12-10 03:33:55
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!