Х.Тэмүүжин: “Дээрээс” гэдэг эзэнгүй үгийн ард хууль зөрчих, хүний эрх, эрх чөлөөг гишгэдэг хандлага байна
Хүний эрхийн дэд хороо өчигдөр хуралдаж, цагдан хорих байгууллагад хүний эрх ямар байгаа талаар хэлэлцэж, Хуульзүйн сайд Х.Тэмүүжин, ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж нарын мэдээллийг сонссон. Мөн хорих байгууллагын эмнэлгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар ШШГЕГ-ын дарга, хурандаа Д.Ядамдорж мэдээлэл хийсэн юм.

Харин үүний дараа УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ хорих ангид хүний эрх зөрчигдөж байгаа эсэх талаар УИХ-аас ажлын хэсэг гаргаж ажиллах го­римын санал гаргасныг гишүүдийн олонх дэмж­сэн учраас ажлын хэсэг байгуулахыг Хууль зүйн байнгын хороонд хүр­гүүлэхээр боллоо. Мөн ги­шүүдийн хэлсэн санал, дүг­нэлтийг Хууль зүйн байн­гын хороонд сануулах зүйтэй гэж зарим гишүүд үзсэн юм.

ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадорж:

-Хүний эрхийн үндэсний комисс өнгөрөгч онд нийт 650 гомдол, санал хүлээж авч шийдвэрлэсний 289 нь хорих буюу цагдан хорих байгууллагад хоригдож байгаа хүмүүсээс ирсэн. Харин он гарс­наас хойш нийт 282 гомдол хүлээн авсны 134 нь хорих анги болон цагдан хорих бай­гууллагад хоригдогсдоос ирсэн байна. Энэ тоо цаа­шид өсөх хандлагатай байгаа. Сүүлийн жилүүдэд ирж байгаа гомдол эрүүдэн шүүх, нэр төрийг нь доромжлох, ёс бус харьцаж байна гэх өнгө аястай болсон. Уг нь манай байгууллага хорих ангиудад байнгын шалгалт, сургалт зохион байгуулдаг. Энэ жил 25 хорих ангид сур­галт хийхийн тулд Чехийн бай­гуул­лагаас санхүүжилтийг нь гар­гуу­лахаар болсон. Мөн Хүний эрхий үндэсний комиссоос мөрдөн бай­цаалтыг камертай хийе гэдэг санал гаргасан.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-Урьдчилан хорих төвд саатуулагдаж байгаа хүмүүстэй уулзах гэхээр АТГ-аас асуу гэдэг. Энэ байдал хэзээ өөрчлөгдөх вэ? Өчигдөр Дархан-Уул аймгийн хориход хүн нас барлаа гэсэн. Хүн эмчлүүлье гэхэд дээрээс эмчилж болохгүй гэдэг үүрэг өглөө гэж байна. Хэн үүрэг өгсөн юм бэ? Хууль бусаар хоригдож байгаа асуудалд прокурор ямар хяналт тавьж байна вэ?

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Ө.Энхтөр:

-Мөрдөн байцаагч тантай эвгүй харьцсан асуудалд хариуцлага тооцсон. Гэхдээ та ганцаарчилж уулзах гэсэн санал тавьсан байна лээ. 2014 он гараад 114 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. 22 хүнд цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Найман сар шалгаад, тогтоож чадаагүй байгаа хэргийн тухайд шалгаж дуусаагүй учраас одоохондоо мэдээлэл өгөх боломжгүй.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-Урьдчилан хорих төв яаж ажиллаад байна. Хүн эмчлүүлье гэхээр дээрээс үүрэг өгсөн гээд эмчилгээ хийгээгүй гэсэн мэ­дээл­лийг хэвлэлээс авлаа. Эмчилгээ авч чадалгүй нас барсан гэж би ойлгосон. Дээрээс гэж хэнийг хэлээд байгаа юм бэ. Ерөнхийлөгч юм уу, Авлигатай тэмцэх газар, Хууль зүйн сайд уу эсвэл Д.Ядамдорж дарга та ийм үүрэг өгсөн үү. Нас барсан хүний өмнөөс ШШГЕГ ямар хариуцлага хүлээх юм. Хууль зүйн сайд та уучлал гуйгаад, огцорч болохгүй юу. Хэдэн хүний амь цусаар төлөгдөх албан тушаал юм бэ. Бас онц ноцтой гэмт хэрэгтэн орголоо гэсэн мэдээлэл ч бий.

ШШГЕГ-ын дарга Д.Ядамдорж:

-Саяны хүн нас барсан тохиолдол бол үнэхээр харамсалтай юм болсон. Дээрээс үүрэг даалгавар өгөөгүй. Миний зүгээс болон бусад байгууллагаас ч өгөөгүй. Тухайн хүн “ажил мэргэжлээ өөрийн итгэл үнэмшлээр хариуцлага хүлээнэ” гэж эмч, цэргийн тангараг өргөсөн, дадлага туршлагатай эмч. Шүүх эмнэлгийн дүгнэлт гарахаар мэргэжлийн алдаа юу, хариуцлагын алдаа юу гэдэг нь тогтоогдож шат, шатандаа хариуцлага тооцогдох байх. Хариуцлагаас мултрах гэж оролдохгүй.

Шууд ба шууд бусаар хариуцлага хүлээх асуудал байвал би бэлэн. Д.Амарсайхан агсны нас барсан нь гэнэтийн харамсалтай зүйл болсон. Үдээс өмнө 12 цагт төрсөн ах нь ирж уулзсан. Бичлэг нь байгаа. Инээж хөхөрч, баяр хөөртэй байсан. Үдээс хойш 15 цагт өмгөөлөгч нь ирээд уулзах гэсэн. Энэ үед Чандмань, Анхбаяр, Энхбат гэж дөрвөн хүн хамт байлцсан. Ороод хоёр минут болоод гэнэт суун туссан. Ухаан алдах үед нь Анхбаяр массаж иллэг хийж, арай гэж эргээд ухаан оруулсан. Гэнэт ухаан оруутаа “Үхэх нь, ёо ёо” гээд дахиад суусан.

Манай эмч нар дөрвөн ми­нутын дараа очиж, түргэн тус­ламжийнхныг иртэл хиймэл амьс­гал хийсэн. Үнэхээр амь насыг нь аварч чадаагүй.

Онц ноцтой ялтан оргоогүй. Эмнэлэгт олгойны хагалгаа хийл­гэсэн оргодол оргосныг барив­чилсан. Уржигдар орой /ням гараг/ Дархан-Уул аймгийн хорих ангид 25 жилийн ялтай хоригдол нас барсан. Аймгийн нэгдсэн эмнэлгийнхэн гурван цаг гаруй тусламж үзүүлээд амийг нь аварч чадаагүй. Өмнө нь 2-3 удаа эмнэлэгт хэвтсэн. 50 настай, хугацааныхаа найман жилийн ялыг эдэлчихсэн хүн байсан.

ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж:

-Талийгаачийг гадуур байцааж болоогүй юм уу. Оргон зайлж болзошгүй гээд саатуулсан гэсэн. Хил, гаалиар цахим систем нэвтэрчихсэн байхад яаж оргон зайлах юм. Монголдоо оргон зайлаад хаачих юм билээ. Тэр дундаа олон нийтэд танил болсон хүн хаашаа оргох вэ дээ.

Нийслэлийн прокурорын орлогч Ц.Батболд:

-Прокурорын байгууллага хуу­­­лийн дагуу хяналтын чиг үүргээ хэрэгжүүлээд явж байна. Хяналтын явцад хууль тогтоомж зөрчсөн зөрчлийг илрүүлээд явж байгаа. Хүн нас барсан асуудалд эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байна. Одоо мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа учраас хэн нэг хүнд хариуцлага тооцох асуудал ярих нь эрт.

Хууль зүйн сайд Х.Тэмүүжин:

-Хорих байгууллага, цагдан хо­рих байгууллагын нөхцөл байдал өмнөх жилүүдийнхээс дээшилж байна. Гэхдээ дутагдалтай зүйл бий. Барилга, байгууламж муу, хо­рих байгууллагын үйл ажиллагаа явуулж байгаа орчин дутагдалтай. Цагдан хоригдож байгаа иргэд нар, агаар үзэж, харах боломжгүй. Энэ нь хүний эрхийн нөхцөл байдал талаасаа агааржуулалтаас эхлээд, эрүүл мэндэд нь ч сөрөг нөлөөтэй.

Цагдан хорих байгууллагыг хэсүүлэн хорих нь эрүүдэн шүүх шинжтэй байна гээд хэргийн харьяал­лын хүрээнд цагдан хорьдог байя гэж байгаа. Цагдан хорих байгууллагад иргэнийг барьж, хорьчихоод, гүйцэтгэх ажиллагаа явуулна гэдэг нь зөрчилтэй. Тиймээс хууль тог­тоомжийн хүрээнд нягтлахыг ШШГЕГ-т өгсөн. Цагдан хоригдож байгаатай холбоотой байцаалтын журмаас давсан асуудал хөндөгдсөн юм биш биз гэдэг асуудал гарсан.

Эмчийн ярилцлагад “дээрээс өгсөн чиглэл” гэж байсан хэрнээ албан ёсны тайлбарт нь алга. Дээрээс гэдэг эзэнгүй үгийн цаана хууль зөрчих, хүний эрх, эрх чөлөөг давж гишгэдэг хандлага байна. Энэ чиглэл аман хэлбэртэй байгаа бол түүнийг таслан зогсооно.

УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ:

-Сая Д.Ядамдорж хурандаа са­наандгүй зүйл боллоо гэж хэлж байна. Гэхдээ хүний амь нас гэдэг чинь юугаар ч сольшгүй зүйл шүү дээ. Хүний амь яригдаж байгаа үед бид арай өөр өнцгөөс харах ёстой. Ялангуяа гэм бу­руугаа шийдүүлэх гээд төрийн хам­гаалалтад байгаа хүний хувьд бүр онцгой байх ёстой. Хүний эрх зөрчигдөж байгаа энэ бүхэн юунаас болоод байна вэ. Хуульдаа юу эсвэл хууль хэрэгжүүлэгч байгууллагадаа байна уу. Хэрвээ хуульд байгаа бол та бүхэн энэ шинэтгэлд хэрхэн оролцож байна вэ.

Харин хэрэгжүүлэгчдээ байгаа бол бид энд хуулиар далайлгадаг, айлгаж, сүрдүүлдэг тохиолдолд хариуцлагын асуудлыг ярих ёстой. Өнөөдөр АТГ сүр дуулиантайгаар маш олон хүнийг барьж, хорьж байна. Гэсэн хэдий ч үр дүн нь төдийлэн гарахгүй байна. Нэг хүнийг хорьлоо л гэнэ, нөгөөх нь удахгүй гарчихна. Хэрвээ ингээд гаргах л юм бол барих хэрэг байна уу.
Ер нь яагаад юун түрүүнд барих, хорих арга хэмжээ аваад байдаг юм бэ. Оргон зайлж болзошгүй буюу хэргийн бодит үнэнийг тогтооход саад учруулж болзошгүй гэдэг үндэслэлээр л барьдаг.

АТГ бол албан тушаалтантай холбоотой хэргийг шалгадаг. Тэр үүднээсээ тэдэнд сүрийг үзүүлдэг. Өнөөдөр АТГ соён гэгээрүүлэх ажлаа хийж чадаж байгаа юм уу. Уг нь соён гэгээрүүлэх ажлыг хийлгэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд энэ газрыг байгуулсан. Тэгвэл одоо АТГ гэдэг гурван үсэгтэй газар “ард түмнийг гэсгээх” байгууллага ч гэнэ үү янз бүрийн “муу” нэртэй болчихсон. Үндсэндээ албан тушаалтнуудыг ангуучилдаг газар болж хувирсан.

Өглөөний сонин
М.Санчир
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • salhi 2014-05-30 08:22:46
    temyyjin ydmaa hoer sanalaaraa ogtsopoo iim teneg zyil yriad l bid esyyl mal ym uu
    62.122.208.185
    Мэдэгдсэн Хариулах
  • sumka 2014-05-29 07:14:58
    ene teneg batsaan bat zandan baival arai deer
    112.72.13.80
    Мэдэгдсэн Хариулах
  • man 2014-05-21 15:41:25
    Bid TEMUUJIND itgej bn. Huchtei tuushtai baij, zorison hergee guitseegeerei.
    202.70.46.199
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2014-05-21 12:29:44
    Temuujing zow bodoltoi shudraga hun gedegt itgej bna
    112.72.13.182
    Мэдэгдсэн Хариулах
  • ардыг тамлах газар буруутай 2014-05-21 11:12:32
    атг гэдэг газар эмнэлэгт эмчилж болохгуй гэсэн гээд эмч нь айчихсан байсан ш дээ. ер нь tegeed oor oorsdiin arisaa hamgaalj uldeh gesen hunii unergui ulsuud ch yumaa da. ATG unuudur ardiig tamaldah gazar gedeg ni unen shdee. gemt heregten gedeg ni shuuhe
    103.26.194.8
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2014-05-21 08:32:25
    Shudarga baigaad chin bayar hurgii yaj ch gvtgesen setgeleer ynah hereggui uhaantai neg n ooriig chin medej demjij baigaa shuu hamgiin gol n shudarga oortoo itgeltei bai
    202.70.46.204
    Мэдэгдсэн Хариулах
  • Sadar Temuujin 2014-05-21 01:36:52
    Yos zuin dogoldoltoi Temuujin hend ch yos zui zaah erhgui.18 hureegui ohin sadar samuund uruu tataad daraa ni Ter emegteig tanina gej shogtdog hun olon bish.Ardchilal emegteichuud huuhduudiin erh ashgiig hamgiin turuun hamgaaldag.Amerikd ter shorond baih
    202.55.191.130
    Мэдэгдсэн Хариулах