Америкийн ерөнхийлөгч Жо Байденд пүрэв гарагт коронавирусийн шинжилгээ хийхэд хариу нь эерэг гарсан байна.
Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр өдгөө 79 настай тэрбээр вакцинд бүрэн хамрагдсан тул хөнгөн шинж тэмдэг илэрч байгаа гэнэ. Мөн Жо Байден “Pfizer” компанийн үйлдвэрлэсэн “Paxlovid” эмийг ууж байгаа ба эм нь дархлааны систем халдвартай тэмцэх үед вирусын үржлийг дарангуйлж, коронавирусын түвшинг бага хэмжээнд барьж байдаг аж.
Цагаан ордны коронавирусын асуудал хариуцсан доктор Ашиш Жа “Ерөнхийлөгч Ж.Байдены хамраас нус гоожиж хуурай ханиалгаж байгаа. Гэхдээ тэр халуураагүй” гэсэн байна.
Харин тэргүүн хатагтай Жилл Байдены шинжилгээний хариу “сөрөг” гарчээ.

Ж.Ууган /ErenNews.mn/