Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон улстөрчдийг яллагдагчаар татлаа

Хөгжлийн банкны гэх хэргийг АТГ, ЭЦА-ны хамтарсан ажлын хэсэг шалгаж эхлээд хагас жил болж байна. Уг хэрэгт НПГ-аас хяналт тавьж байгаа юм.

Тодруулбал, нэр бүхий улстөрчид болон Хөгжлийн банкны эрх бүхий албан тушаалтнууд албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж нэр бүхий аж ахуйн нэгжүүдэд хууль бус давуу байдал бий болгож зээл олгосон байдаг.

Уг хэрэгт 80 орчим хүнийг шалгаж байгаа гэх мэдээллийг АТГ-аас өгчээ.

Мөн саяхан УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг, Н.Алтанхуяг, Г.Амартүвшин нарыг яллагдагчаар татжээ. Тэдэнтэй ижил зүйлчлэлээр Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Худалдаа хөгжлийн банкны эзэн Д.Эрдэнэбилэг, "Эрэл"-ийн Б.Эрдэнэбат нарыг яллагдагчаар татах тогтоолыг НПГ-ын хяналтын прокурор гаргасан байна.

Хууль, хяналтын байгууллагынхан уг хэргийн улмаас учирсан хохирлыг 2,383,007,436,094 (хоёр их наяд гурван зуун наян гурван тэрбум долоон сая дөрвөн зуун гучин зургаан мянга ерэн дөрөв) төгрөг гэж тогтоосон.

Гэхдээ зээлийн эргэн төлөлт муугүй байгааг эх сурвалжууд мэдээлж байгаа. Өнгөрсөн долоо хоног гэхэд Хөгжлийн банкнаас гаргасан "чанаргүй" зээлийн эзэд 494,771,320,450.6 (дөрвөн зуун ерэн дөрвөн тэрбум долоон зуун далан нэгэн сая гурван зуун хорин мянга дөрвөн зуун тавин төгрөг зургаан мөнгө) төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн байна.

“Зууны мэдээ” сонин
Б.Дамдин-Очир
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • neereen ed nar men gej yy?.... 2022-07-26 12:30:02
    hynii synal gej daanch dee!!!odoo yay geheb dee!!!yabchgaana biz dee!!!
  • зочин 2022-07-25 07:52:41
    Энэ Алтантуяа чинь би хэрэг хийгэгүй зээл авч мөнгө завшаагүй гээд орилоод байсангүй юу. Гэмт хэрэгтэн буруу үйлдэл хийсэн хүн хамгийн чангаар орилдог гэж үнэн ...
  • Мөнх 2022-07-25 06:25:20
    Авсан зээл гэнэ үү, луйвар гэнэ үү мөнгөө эргүүлж төлөх ёстой. Харин хийсэн хэргийнхээ төлөө яллах нь гарцаагүй шүү.
  • Zochin 2022-07-25 04:49:00
    Damdinnym yasin
  • Luivarchid 2022-07-25 04:25:20
    Sahal zeelee tolson gee biz dee. Hudlaa sahal sahal geed ard n nuugdaad baigaa ulstorchdiig uhatsgaaya