"Рио-2016” олимпийн тэтгэлэгт 17 тамирчин хамрагдлаа
"Рио-2016” олимпийн тамирчдын тэтгэлэгт хөтөлбөрт манай улсаас 17 тамирчин хамрагдаад байна. Олон улсын олимпийн хорооноос ирэх 2016 онд Бразил улсын Рио-де-Жанейро хотод болох олимпийн тэтгэлэгт хөтөлбөрийг зарлаж, спортын ганцаарчилсан төрлөөр хичээллэж буй эрхээ авч чадах, медаль хүртэх магадлалтай тамирчдад дэмжлэг үзүүлсэн нь энэ.

Уг тэтгэлэгт жүдо бөхийн төрлөөр МУГТ С.Ням-Очир, Д.Амартүвшин, М.Уранцэцэг нар тэтгэлэг хүртжээ. Чөлөөт бөхийн төрлөөр МУГТ С.Батцэцэг, О.Насанбурмаа, Г.Мандахнаран, ОУХМ Б.Номин нар хөтөлбөрт хамрагдах бол боксын спортоор ОУХМ Д.Отгондалай, М.Нандинцэцэг, Б.Чинзориг нар тэтгэлэг хүртэнэ. Харин буудлагын төрөлд Т.Баярмаа, Ц.Мөнхзул, О.Янжинлхам нар шалгарсан бол байт харвааны тамирчин Ж.Гантөгс, Б.Урантунгалаг нар хөтөлбөрт хамрагджээ. Мөн хүндийг өргөлтийн тамирчин М.Анхцэцэг шалгарсан бол хөнгөн атлетикийн төрөлд ОУХМ Б.Мөнхзаяа тэнцсэн байна.

Тамирчид улирал бүр 1000 ам.долларын тэтгэлэг авах юм байна.  Тэтгэлэгт хамрагдсан тамирчид сахилга батын зөрчил гаргах буюу допингийн төрлийн эм бэлдмэл хэрэглэх, олимпийн эрхээ авч чадаагүй тохиолдолд тэтгэлгээс хасагдах журамтай ажээ.
Өмнө нь “Бээжин-2008” олимпийн тэтгэлэгт хөтөлбөрт манай улсын найман тамирчин тэнцэж, бүгд олимпийн эрхээ авч оролцож байсан бол Лондонгийн олимпийн тэтгэлэгт 10 тамирчин хамрагдаж байжээ.
Г.Уянга
 olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2014-12-10 06:16:43
    Цэрэнчимэдийг оруулчихгүй дээ.. хамгийн өндөр магадлалтай нь юмсан
    202.70.37.102
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2014-12-10 05:02:59
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.184.72
    Мэдэгдсэн Хариулах