8.5 сая еврогийн санхүүжилттай төслийн хэлэлцүүлгийг хийлээ
Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлэхээр бэлтгэж буй “Төрөөс хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, хүнс, хөдөө аж ахуй зэрэг ажиллах хүчний шингээлт ихтэй, уул уурхайн бус салбарт зохистой хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх замаар эдийн засгийн хүртээмжтэй, тогтвортой өсөлтийг бий болгоход дэмжлэг үзүүлэх зорилгоор Европын холбооноос 2015-2020 онуудад 8.5 сая еврогийн санхүүжилт бүхий томоохон төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажээ.

Уг төсөл нь хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг хөгжлийн стратегид оновчтой тусгах, төсөв, санхүүгийн хуваарилалт, хэрэгжүүлэгчдийн зохион байгуулалт, хяналтын системийг төгөлдөржүүлэх, ажиллах хүчний төлөвлөлт, зохицуулалтыг сайжруулах зэрэг бодлогын хүрээнд тулгамдаж байгаа олон асуудлыг шийдвэрлэхэд техник, арга зүйн дэмжлэг үзүүлэх юм байна.
Иймээс энэ асуудлаар өнөөдөр Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны хурлын танхимд хэлэлцүүлэг өрнөжээ. 

Хэлэлцүүлэгт Хөдөлмөрийн яам, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, тэдгээрийн харьяа байгууллагууд, Эдийн засгийн хөгжлийн яам /хуучнаар/, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэл зэрэг нийгмийн түншүүд, Европын холбооны Монгол, Хятад дахь төлөөлөгчийн газар, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын төлөөлөл оролцсон байна.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2014-12-10 06:24:12
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.186.238
    Мэдэгдсэн Хариулах