Эсрэг тэсрэг байр суурь

Монгол Улс, ОХУ-ын хамтарсан ”Сэлэнгэ-2022” хээрийн сургуулилалт ирэх сарын 1-15-ны хооронд Ховд аймагт байрлах Зэвсэгт хүчний 123 дугаар ангид болно.  Тэгвэл энэхүү цэргийн сургуулилтыг эсэргүүцэж, өчигдөр АН-аас мэдээлэл хийсэн.  АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр дайтагч оронтой цэргийн хээрийн сургалт хийснээр цаашид Монгол Улс  олон улсад хар жагсаалтад орох вий гэсэн болгоомжлолтой байгаагаа илэрхийлсэн.  Харин Гадаад харилцааны сайд  Б.Батцэцэг өчигдөр болсон Засгийн газрын хуралдааны дараа мэдээлэл хийж, ОХУ-тай хамтран "Сэлэнгэ" хээрийн сургуулилтыг хуулийн дагуу, хуваарь ёсоор зохион байгуулна  гэдгийг илэрхийллээ. Талуудын байр суурийг хүргэж байна.


Б.Батцэцэг: "Сэлэнгэ" хээрийн сургуулилтыг хуулийн дагуу хийнэ

-ОХУ-тай хамтран "Сэлэнгэ" хээрийн сургуулилтыг хуулийн дагуу, хуваарь ёсоор зохион байгуулна.  Энэ үйл ажиллагаанд ямар нэг хууль зөрчсөн зүйл байхгүй.  Сэлэнгэ хээрийн хамтарсан сургуулилт жил бүр болдог. Ер нь манай улс олон оронтой Батлан хамгаалах, зэвсэгт хүчний салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж байгаа. Саяхан АНУ-ын зэвсэгт хүчний алба хаагчидтай хамтарсан "Хааны эрэлд" цэргийн сургуулилалтыг амжилттай зохион явуулаад байна.  Тэгэхээр "Сэлэнгэ" хээрийн сургуулилт ч бусад орнуудтай жил болгон хуваарьт, төлөвлөсөн ажлаа хоёр талдаа тохирсны дагуу хэрэгжүүлээд явж байгаа ажлуудын нэг. Үүнд ямар нэгэн шинэ зүйл байхгүй. Зэвсэг техникийн хувьд ОХУ-аас сургуулилалтдаа зориулж техник оруулж ирээд буцаагаад аваад гардаг энэ уламжлалынхаа дагуу явагдана.  Батлан хамгаалах яам, Жанжин штаб мэдээлэл хийсэн. Засгийн газар хоорондын хэлэлцээр, Батлан хамгаалах яам хоорондын тохиролцоо учир бүх хуулийн хүрээнд олон жилийн турш хийгдэж байгаа ажил.


Ч.Өнөрбаяр: Дайтагч улсын талд зогсож буйгаа харуулж байна

-ОХУ бол дэлхий дахинд хүчирхийлэл үйлдэж, үүнийхээ төлөө олон улсын хоригт орсон улс. Гэтэл бид энэ бодлоготой зэрэгцэж, цэргийн хамтарсан хээрийн сургуулилалт хийж байгаа нь буруу ойлголтыг өгнө. Үндсэн хуулийн дөрөвдүгээр зүйлийн 4.3-д гадаадын улсын цэргийг дамжин өнгөрүүлэхийг хориглодог, ардчилсан зарчимтай. Гэтэл энэ үйлдэл нь хуучны цаг үеийг санагдуулж байна. НҮБ дээр Монгол Улс түдгэлзсэн байр суурь илэрхийлсэн нь биш болж хувирч байна. Энэ цэргийн ажиллагаанд Беларусь, Узбекистан зэрэг ОХУ-ын халаасны хэдэн орнууд оролцох юм байна. Ардчилсан Монгол Улс энэ зарчмаар явж болохгүй. Яагаад Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал "амьгүй" байна вэ. Энэ асуудалд байр суурь илэрхийлэх ёстой. Батлан хамгаалах, Засгийн газар таг чиг байгаа юм. Манай орон дайтаж байгаа аль нэг улсын талд ордоггүй бодлоготой улс. Гэтэл аль нэг улсын талд байгааг харуулах гэж байна. Цаашид эзлэн түрэмгийлэгчидтэй хамтарч хээрийн сургалт хийж байж, хар жагсаалтад орох вий гэсэн болгоомжлол байна.
 

Зууны мэдээ сонин
Т.Батсайхан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2022-07-31 04:19:29
    Энэ нэг хүүхэн чинь Батлан хамгаалахын сайд билүү, эсвэл ҮАБЗ-ийн дарга болчлуу?
  • Алуурчин орос 2022-07-29 06:31:20
    Алуурчин оросууд тай нийлээд адгаа барж байгаа юм байна доо.
  • ₮зочин 2022-07-29 06:30:58
    АН аас гармаар байна очиж өргөдлөө өгөөд гишүүнчлэлээс хасах уу эсвэл гарья гээд зүгээр тэр чигтээ хаях юм уу
  • Дипломатч 2022-07-28 10:23:43
    ОХУ-ын цэрэг манай цэргүүдэд мэддэг чаддагаа сургаж өгөөд "дамжин өнгөрөхгүй" нутаг буцна.Үүнийг ойлгож,ялгаж чадахгүй ийм өчүүхэн улс төрч АН-ыг төлөөлж байна ...
  • зочин 2022-07-28 03:57:30
    Тал нутгийг үй олон хятадууд талхалж дээрэмдэж байхад ган хийхгүй байснаа хэдхэн орос ирэхэд яасан их цочиж цовхчиж үргэж байнаа.Эбэтэйгээ урд зүгрүүгээ яваа.
  • ХУУЛЬЧ  2022-07-28 03:23:51
    АН-ын ИХ МЭДЭГЧ ҮНДСЭН ХУУЛИЙН 4,3 -аас "ГАДААД УЛСЫН ЦЭРЭГ БАЙРЛУУЛАХ"" ГЭДЭГ ҮГИЙГ ОРХИОД " ДАМЖ ӨНГӨРӨХ" ГЭДЭГ ҮГИЙГ БУРУУ ХЭРЭГЛЭХ ХЭРЭГҮЙ БАЙЖ ДЭЭ,,,
  • Зочин 2022-07-28 02:18:01
    Энэ гадаад яамны сайд тэнэг хүүхэн,дипломат бодлогодоо эрсдэлтэй юм хийгээд байгаагаа ойлгодог юм уу, монгол улс хар жагсаалтанд орчих вий дээ