Зимбабавед инфляц 190 хувьд хүрч, алтан зоос худалдаанд гаргав
Зимбабвегийн Төв банк инфляцтай тэмцэхийн тулд алтан зоос гаргажээ. Энэ зоосоор иргэд худалдан авалт хийж болох юм.
 
Тус улсад ханш, инфляц ихээхэн өссөн, цаасан мөнгө хомстсон тул ийм арга хэмжээ авчээ. Энэ сард инфляц 190 хувьд хүрсэн тул Зимбабвегийн Төв банк бодлогын хүүгээ 200 хувь болгон өсгөсөн байна. Шинэ алтан зоос нь 28.3 грамм буюу нэг унц алт агуулсан. Нэг унц алт өнгөрсөн баасан гарагт 1724 ам.доллар байжээ. Үүн дээр зоос гаргах гардлын 5 хувийг нэмснээр үнэ нь тодорхой болно.
 
Тус улсын Төв банкны захирал дэлгүүрүүд иргэдэд алтан зоосоор үйлчлэхдээ үйлчлүүлэгчдэд хариулт мөнгийг нь заавал өгөх үүрэгтэйг мэдэгджээ. Зимбабве улс хямралд орсноос хойш 2009 онд үндэсний мөнгөн тэмдэгтээ халж төлбөрийн хэрэгсэлдээ бусад валютыг ашиглаж эхэлсэн юм.
ErenNews.mn
Н.Элбэгжаргал
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • монгол 2022-07-29 05:07:34
    манай улс хөгжлөөрөө зимбабвегий ард яваа болхоор бас энгэж балайрах юм байна лдаа