Ирак руу 1500 цэрэг нэмж илгээнэ гэв
АНУ-ын тэргүүлсэн олон улсын эвсэл Лалын шашинт суннитуудын хэт даврагч Лалын улс бүлэглэлтэй дайтаж буй Иракийн Засгийн газарт дэмжлэг болох үүднээс 1500 цэргээ нэмж Ирак руу илгээхээр болжээ.
 
Энэ тухай АНУ-ын армийн генерал Жеймс Терри Кувэйтийн нийслэл Кувэйт хотноо хэвлэлийн бага хурал хийх үеэрээ мэдэгдсэн байна. Өнгөрсөн долоо хоногт болсон Аюулгүй байдлын бага хурлын үеэр эвсэлд нэгдсэн орнуудын төлөөлөгчид Лалын улсын эсрэг нэмэлт арга хэмжээ авах эсэх асуудлаар санал бодлоо солилцсон байна. Улмаар бэлтгэл хийхэд нь тусалж, зөвлөгөө өгөх зэргээр Иракын цэргүүдэд туслах 1500 орчим цэргийг тус улс руу илгээх асуудалд санал нэгдсэн аж.
 
 Гэхдээ ямар орны яг хэчнээн тооны цэрэг Иракт очихыг тодорхой мэдээлээгүй байна. Иракийн Багдад хотод АНУ-ын Элчин сайдын яамны хамгаалалт, Иракийн Засгийн газрын цэргүүд болон Курдын зэвсэгт хүчиңд зөвлөгөө өгөх АНУ-ын 1500 цэрэг байрлаж байгаа юм. Харин дахин цэргүүдийнхээ тоог 1500-аар нэмэгдүүлж, цэргийн бэлтгэл сургуулилтад дэмжлэг үзүүлэх зорилгоор зэвсэгт хүчнээ илгээхийг Б.Обама ч гэсэн дэмжиж байгаа юм байна.

Монголын мэдээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2014-12-10 06:22:46
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.186.238
    Мэдэгдсэн Хариулах