Уул уурхайд залбирсаар байх уу...
Монгол Улсын эхний хагас жилийн эдийн засаг -3.8 хувьтай, инфляц 16-гаас дээш үзүүлэлт гарсан. Энэ нь эдийн засагчдын тайлбараар бол их л таагүй мэдээ. Гэхдээ Сангийн сайд Б.Жавхлан Монгол Улс Шри Ланкийн араас орж дефолт зарлахгүй гэдгийг тайлбарласан. Түүний ярианаас онцолбол “Хөгжлийн банкны чанаргүй зээл төлөгдөх нөхцөл бүрдсэн”, Засгийн газар энэ жил болон ирэх жилийн төлөх ёстой гадаад өрөө бүгдийг төлж чадна, Монгол Улс ойрын хэдэн жилдээ дефолт болохгүй нь тодорхой” гэжээ.
 
Харин ОУВС-гийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Юн Сок Хён “Хөгжлийн банкны чанаргүй зээлийн эргэн төлөлт сайн явагдсан учир ОУВС Монгол Улсад хөтөлбөр санал болгохгүй” гэх тайлбарыг өгчээ. Түүнчлэн засгийн газар ч ОУВС-д ямар нэгэн хүсэлт ирүүлээгүй.
 
Харин ч инфляцтай холбоотойгоор тодорхой арга хэмжээ авч, төсвийн шинэтгэлд анхаарлаа хандуулж, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдтэй холбоотой хуулийн төслөө өргөн барьж, Хөгжлийн банкны чанаргүй зээлийн хэмжээг бууруулсан зэрэг нь эдийн засагт нь чухал дэм болж байгаа гэдгийг онцолсон байна. Мэдээж Монгол Улс Шри Ланкийн араас дефолт зарлахгүй гэдгийг мэргэжилтнүүдийн амнаас сонсоход сайхан л байна. Угаас жил бүрийн эхний хагас жилийн эдийн засгийн үзүүлэлт тааруухан гэдгийг өнгөрсөн жилийнхтэй харьцуулаад харахад ил бий.
 
Харин дараагийн хагаст дэлхийн эдийн засаг, тэр дундаа уул уурхайн бүтээгдэхүүний ханш хаашаа эргэхээс шалтгаалан манай улсын төсвийн орлого, алдагдал алин болох нь шийдэгддэг.
 
Тэр ч утгаараа өнөөдрийн өөхнөөс маргаашийн уушги гэгчээр дефолт зарлах эсэхэд анхаарах бус цаашдаа, үлдсэн хугацаанд хэрхэх вэ гэдгээ тодорхойлж, уул уурхайгаас гадна эдийн засгаа өөд нь татчих салбартаа анхаарах шаардлага тулгараад байна.
 
ErenNews.mn
Б.Төгөлдөр
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2022-08-04 04:36:32
    Бид хөлдөө өмсөх оймсоо ч хийж чадахгүй газраа ухсаар байх уу өөрөө сэтгэж хөдөлмөрлөж олоогүй төрийн хулгайчид юм хийхгүйнээ одоо яах вэ