ГССҮТ-өөс Саппорогийн уулзвар хүртэлх замын нэг чиглэлийг хаана

Авто замын засвар, дулааны шугамын шинэчлэлтэй холбоотойгоор зарим байршилд хөдөлгөөнийг түр хугацаагаар хориглож байна.

Тухайлбал, Баянгол дүүргийн 7 дугаар хороо Ард Аюушийн өргөн чөлөөнд дулааны шугам засвар шинэчлэлийн ажил хийгдэхтэй холбоотойгоор өнөөдөр буюу наймдугаар сарын 5-ны 22:00 цагаас наймдугаар сарын 8-ны 06:00 цагийн хооронд тухайн замыг хэсэгчлэн түр хаахаар болжээ.

Зурагт үзүүлснээр тухайн бүс нь Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв(ГССҮТ)-өөс Саппорогийн уулзвар хүртэлх авто замын нэг чиглэлийг хамааруулж байгаа юм.

Дээрх хугацаанд цагдаагийн алба хаагч нар хөдөлгөөнийг зохицуулах тул иргэд та бүхэн хөдөлгөөндөө анхаарал, болгоомжтой оролцохыг Тээврийн Цагдаагийн Албанаас зөвлөлөө.
gsvt

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.