Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэл өнөөдрөөс эхэлнэ

Цэцэрлэгийн бүртгэл өнөөдөр E-Mongolia платформоор нийслэлийн хэмжээнд албан ёсоор эхэлнэ.


Та энэхүү үйлчилгээг цахимаар авахын тулд дараах зүйлсийг анхаарна уу.

E-Mongolia аппликэйшнийг утсан дээрээ суулгасан байх

 E-Mongolia үйлчилгээнд амжилттай бүртгүүлэх

Бүртгүүлэх заавар зураг:

 Шилжилт хөдөлгөөнийг хийлгэсэн, баталгаажуулсан байх

*Жич: Хэрвээ та E-Mongolia-р дамжуулан цэцэрлэгийн бүртгэлийн хүсэлт явуулах боломжгүй бол харьяа дүүргийн цэцэрлэг дээр ажиллаж буй ажлын хэсэг, улсын бүртгэгчид хандан хүсэлтээ өгөх боломжтой.

Цахим бүртгэлийг 3 үе шаттай зохион байгуулна.

1 ДҮГЭЭР ШАТ

08.10-08.24 Хүсэлт хүлээн авах

08.25-08.26 Цэцэрлэгт хуваарилах

08.26-09.09 Бүртгэлийг баталгаажуулах

2 ДУГААР ШАТ

09.10-09.25 Хүсэлт хүлээн авах

09.26-09.27 Цэцэрлэгт хуваарилах

09.27-09.30 Бүртгэлийг баталгаажуулах

3 ДУГААР ШАТ

10.03-10.24 Хүсэлт хүлээн авах

10.25-10.26 Цэцэрлэгт хуваарилах

10.26-10.31 Бүртгэлийг баталгаажуулах

ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧДЫН АНХААРАЛД:

Цэцэрлэгийн бүртгэлд 2017.01.01-ний өдрөөс 2020.12.31-ний хооронд төрсөн хүүхдүүд хамрагдана

Нийслэлийн иргэн нь амьдарч буй хаяг дээрээ шилжилт хөдөлгөөний бүртгэлээ заавал хийлгэсэн байна

Орон нутгийн түр оршин суугч иргэн нь бүртгэлээ хийлгэсэн байна.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.