Улстөрийн ''уйтгар''-ыг Н.Энхбаяр үргээх үү
Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийг байгуулаад байгаа билээ. Мэдээж Ажлын хэсэгт улс төрийн бүх намын төлөөллийг багтаахыг чухалчилсан бололтой.
 
Харин “толгойлогч” нь хэн бэ гэдэг нь олны анхаарлыг татах нь гарцаагүй. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах Ажлын хэсгийн ахлагчаар Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг томилох захирамжийг долдугаар сарын 27-нд гаргасан байна.
 
Түүний хувьд цагтаа толгойлж явсан МАХН-аа татан буулгаж, МАН-тай нягтрах нэрээр нөхөн сонгуульд хүү Э.Батшугарыгаа сойх эрх авч, хүслээ гүйцээсэн. Тэгвэл энэ удаа МАН-д “өрөө төлөх”, өөрийн далд хүслээ гүйцээхийн тулд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах Ажлын хэсгийг толгойлж байна  гэсэн үг.
 
Учир нь, энэ удаагийн өөрчлөлтөөр сонгуулийн тогтолцоог өөрчлөх, УИХ-ын гишүүдийн тоог нэмэх зэрэг албан тушаалтай холбоотой зүйлсийн тухай яригдаж буй. Тиймээс Н.Энхбаяр МАХН-д өөрийг нь дэмжиж байгаад өдгөө гудамжинд  лааз өшиглөж яваа нөхдөө улстөрд эргүүлэн авч ирэх гэсэн давхар бодол өвөртөлсөн гэж хардах хүмүүс ч байгаа юм.
 
Ямартай ч цагтаа ёстой л хурууныхаа үзүүрийг имрэх төдийд улстөрийг бужигнуулж явсан Н.Энхбаяр одоо төвхнүүлнэ хэмээн намуудын төлөөллийг тойруулан суугаа бололтой.
 
ErenNews.mn
Б.Төгөлдөр
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Төмөрөө 2022-08-11 13:08:56
    Зөв байнаа, туршлагтай мэдлэгтэй чадвартай улс төрч. Улс төрд эргэн ирж байгаад баяр хүргэе, амжилт хүсэе
  • Зочин 2022-08-11 05:25:27
    Бузар авилгалч далан уулын цаагуур долоон үеээ дагуулаад далд орог...
  • Зочин 2022-08-11 04:06:48
    Авилгалын Загалмайлсан эцэг гэж нэр хоч өгч байгаад улс төрөөс зайлуулсан шүү. Монгол Улсыг өрнөөс гаргасан,Мянганы зам гээд хэрэгтэй зүйл хийсэн хүн шүү.
  • Зочин 2022-08-11 03:34:41
    Манайхан болимоор юмаа харинч маш зов шуу дээ энэ хуний мэдлэг чадварыг ашиглах хэрэгтэй шуу дээ
  • зочин 2022-08-11 02:33:04
    яагаад болохгүй гэж энхбаяр ч яадагаа алдсан амьтан биш шүү авилгалын загалмайл гэдэг нэрнээс цайшгүй байх огт зүгээргүй ч одооны заримаас алд дутуу байх,,,,,