Д.Эрдэнэбат МАН-ын бүлгийн гишүүдийн картыг сугалжээ
Өнгөрөгч баасан гаригт АН-ын бүлгийн гишүүдийн ирц хүрээгүйн улмаас хойшилсон Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг өнөөдөр УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна. Өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан дээр гарсан дэмжигдээгүй саналыг хэрхэх талаар хэлэлцэж байгаа юм. Нэгдсэн хуралдаан эхлэхийн өмнө АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат МАН-ын бүлгийн гишүүдийн картыг сугалж гүйж байгаад үйлдэл дээрээ "баригдлаа". АН-ын бүлгийн даргын энэхүү үйлдлийг эсэргүүцэж УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт үг хэлж, УИХ-ын даргад хандсан юм. Тэрээр "Гишүүд өөрсдөө ирж ирцээ бүртгүүлж, саналаа өгдөг байхгүй бол гишүүдийн өмнөөс өөр гишүүн картаар нь бүртгүүлдэг, саналыг нь өгдөг байдал давтагдаж байна. Өмнө нь эрх баригчид өөрсдөд нь ашигтай бол бүх гишүүдийн картыг шургуулчихдаг байсан. Гэтэл өнөөдөр өөрсдөд нь ашиггүй болохоор карт сугалаад явж байна. Зөвхөн өөрсдийнхөө эрх ашигт нийцүүлэх гэж асуудалд ханддаг байж болохгүй. УИХ-ын гишүүний үүргийг нь биелүүлэх, эрхийг нь эдлүүлэх талд УИХ-ын дарга анхаарч өгөөч" гэж хэллээ.
 
Мөн МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан хэлэхдээ "УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд Монгол Улсын нэгдсэн төсвөөс гадуур хяналтгүй зарцуулагдаж байгаа "Чингис", "Самурай" бонд, Хөгжлийн банкны зээлийн хөрөнгийг Төсвийн тухай болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нийцүүлж төсөвт суулгах санал гаргасан. Эдгээр хөрөнгө мөнгийг төсөвт суулгаагүй нь Төсвийн тогтвортой байдлын тухай болон Төсвийн тухай хуулийг зөрчиж байгаа. Энэ алдаагаа яаралтай засмаар байна. Тийм учраас УИХ нь хуулиа мөрддөг байхыг Засгийн газартаа шаардъя, өөрсдөө үлгэр дууриал болъё, хуулиа мөрддөг болъё гэдэг үүднээс энэ саналыг гаргаж байна. "Чингис", "Самурай" бонд, Хөгжлийн банкны хөрөнгийн зарцуулалтыг бүгдийг нь үр ашиггүй гэж хэлэхгүй, зарим төсөл үр ашигтай явж байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ ингэж тавьсан өрийг эцэст нь монголын ард түмэн төлнө. Иргэн бүр өөрсдөө  ч мэдэлгүй дөрвөн сая төгрөгийн өртэй болж байна. Энэ их өрийг Монгол Улсын татвар төлөгч иргэн төлнө. Энд сууж байгаа УИХ-ын гишүүд, сайд нар төлөхгүй. Тиймээс Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн хүрээнд шийдвэр гаргаж, хуулиа мөрдөхийг хүсч байна" гэлээ.

Т.Ами
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Unshigch 2014-05-21 16:26:49
    Yos zuin horoond uguud shiiduuleech dee
  • Unshigch 2014-05-20 07:56:50
    Ардчилсан нам ийм нөхдүүдээр дүүрчихээд байгаа юм аа. улаан цаймдаа гарчихсан, өөрийгөө хянах хяналтгүй, ёс суртхуунгүй, ичих булчирхайгүй, эрдэм боловсролгүй, төрд төлөвшөөгүй зэрэг тоочоод барахгүй булайтаэй хүмүүс. ард түмэн ийм сонголт хийгээгүйв эд н
  • амгаа 2014-05-19 02:53:16
    энхболд оо ман ы бүгийг нугачин дар дахин өндийхгүй болтол нуга дар чиний бие жижигч бэлчээр чинь том юм билээ монгол оронд их баривчилгааг эахлүүл бүх маны гиүүдийг баривчилах шийд гарга гэж гишүүд чинь шаардаад байна
  • амгаа 2014-05-19 02:53:16
    энхболд оо ман ы бүгийг нугачин дар дахин өндийхгүй болтол нуга дар чиний бие жижигч бэлчээр чинь том юм билээ монгол оронд их баривчилгааг эахлүүл бүх маны гиүүдийг баривчилах шийд гарга гэж гишүүд чинь шаардаад байна
  • 1 2014-05-17 15:08:37
    Их хурлын гишүүд бүгдээрээ ичиж амьдраасай. Их хуралд сууж хууль боловсруулах чинь та нарын ажил шүүлээ. Ажлаа шалтгаангүй 3 хоног тасалсан ажилчин халагддаг. Харин хэдэн сараар тасалсан та нар яах ч үгүй юм.Шударга байлдаа.