Хот хүйтэн байна
Өвлийн эхэн cap дундаа орж, ес эхлэх дөхөж байхад хүйтэн байлгүй яахав  гэж зарим нь бодох байх. Гэхдээ энд цаг агаарын тухай ярих гэсэнгүй. Хотын халаалтын талаар яриад байгаахэрэг. Хот арай ч хөлдөх дээрээ тулчихаагүй байгаа. Гэхдээ өнгөрсөн жилийнхийг бодвол халаалт илт муудчихсан гэдэг нь тодорхой байна. Хун бүр л ажлын байр хүйтэн байна гэж ярьж байгаагаас харахад мэдэгдэнэ. Цаг уурчдын хэлж байгаагаар энэ өвөл олон жилийн дунджаас дулаахан байх юм гэсэн. Тэгээд ч арваннэгдүгээр сарыг дуустал гадаа өдөртөө хасах градус руу ороогүй гэхэд болно. Энэ сарын эхээр гэнэт огцом хүйтэрч, өдөртөө ганц нэг өдөр -20 градус давсаныг эс тооцвол гайгүй л байна.

 Сүүлийн өдрүүдэд өдөртөө -15 градус хүрэхгүй шахуу байгаа. Гэтэл байгууллагуудын оффис хүйтэн л байгаад байдаг. Өнгөрсөн жил ажил дээрээ зузаан цамцтай суухад халууцаад байдаг байсан бол энэ өвөл гадуур хувцсаа өмсөхгүй бол хөлдчих гээд байна. Халаалт тааруу байгаагийн нэг жишээ энэ. Улаанбаатар хот өдрөөс өдөрт өргөжин тэлж, орон сууцны барилгууд борооны дараах мөөг шиг нэмэгдэж байгаа.

Тэр болгонд цаг, минутаар хүнд байдалд орж байгаа эрчим хүч, дулааны системийн ачаалал нэмэгдсээр л. Уг нь ТЭЦ-З дээр 50 МВт-ын өргөтгөл ашиглалтад орсон. ТЭЦ-4 дээр 125 МВт-ын өргөтгөл ашиглалтад орж, хотын их ачаалалд оролцоод явж байгаа. Гэвч өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа эрчим хүч, дулааны хэрэгцээг хангах тал дээр хүч дутаад байгаа юм. Энэ талаар эрдэмтэн, мэргэд, судлаачид ярьж  байна. Манай улсад наанадаж 2000 МВт- ын чадал хэрэгтэй, цаашлаад 3000 болгож байж санаа амар суух боломжтой болох юм билээ.
 
Төр засгаас тавдугаар цахилгаан станцийг барих талаар ярьж л байгаа.  Ойрын хоёр жилдээ ажил хэрэг болж магадгүй байх. Гэхдээ ашиглалтад ороод, эрчим хүчний хэрэгцээг хангаад явтал хөөрхөн хэдэн жил зарцуулах байх. Амгалангийн дулааны станц тун удахгүй ашиглалтад орвол зүүн хэсгийн халаалтын асуудал арай өөр болно. Зүүн хэсгийн ачаалал Амгалангийн станц руу явчихвал ТЭЦ-3, ТЭЦ-4- өөр төв болоод баруун хэсгээ хангалттай халаачихаж дөнгөх байх. Гэхдээ ирэх жил хэчнээн мянган айлын орон сууц яг таг ашиглалтад орж, дулаан, цахилгаан авах юм, бүү мэд.
 
Дээрээс нь оффисын хэдэн барилга ашиглалтад орж, хөдөө орон нутгаас хэдэн айл нүүж ирж, гэр хорооллыг тэлэхийг ч хэлж мэдэхгүй шүү дээ. Тэр бүгдийг цахилгаанаар хангахын тулд дээд чадлаараа мачийх хэрэгтэй болох байх. Мөн дулааны асуудал өнөө жилийнхээс илүү хүндэрвэл яана. Энэ жил зузаан цамцтайгаа ажил дээрээ суухад жиндээд байгаа бол дараа жилээс хувцсаа илүү зузаалах шаардлагатай болж магадгүй юм. ТЭЦ-5 хурдан ашиглалтад орохгүй бол хот жинхэнээсээ хүйтэн болох байлгүй. Энэ жил бол салхивч онгойлгохоор халуун алга. Хаа газар ялгаагүй. Бүлээвтэр л байна. Бүлээн нь хүйтэн болбол нийслэлийн иргэд яах билээ. Тиймээс ТЭЦ-5- аа хурдан бариач гэж төр засгийнханд дахин дахин сануулмаар байна. Хот ч хүйтэн байна даа.
 
Монголын мэдээ
Н.Пунцагболд
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2014-12-11 01:50:11
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.231
    Мэдэгдсэн Хариулах