Жигдрэлт жигд бус амьжиргааг далдалдаг
Сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаа нээх болсон энэ цаг үед сурагчдын дүрэмт хувцасны үнэ өндөр байна гэх мэдээлэл гарах болжээ. Үүнтэй холбогдуулан нийгэмд сурагчид заавал дүрэмт хувцас өмсөх шаардлагагүй, жил бүр өндөр үнээр дүрэмт хувцас худалдаж авдаг байдлаа зогсоомоор байна гэх хандлага ч ажиглагдах болов.
 
Үнэн хэрэгтээ сурагчид ижил төрлийн хувцас өмсөхөө больвол амьжиргааны түвшний ялгаатай байдал хамгийн их мэдрэгдэнэ. Нэг ёсондоо сурагчдын дунд нэг нэгнээ ялгаварлан гадуурхах, дарамт шахалт үзүүлэх зэрэг сөрөг нөлөөлөл одоогийнхоос ихсэх магадлалтайг үгүйсгэх боломжгүй.
 
Түүнчлэн дүрэмт хувцасаар жигдрэх нь хүүхдэд хариуцлагатай зан чанар суулгаж, нийгэмших, төлөвлөх чадварт суралцуулдаг. Хүүхэд дүрэмт хувцасаа цэвэрлэх, өмчлөх, зөв цэгцтэй өмсөх гээд нийтлэг энгийн чадваруудыг эзэмшиж байдаг. Энэ нь цаад утгаараа хүүхдийг нийгмийн нэг хэсэг болгон төлөвшүүлэх, өөрийнхөө эд хэрэгслийг арчлах арга ухаанд чиглүүлж байгаа юм. Мөн нийтээр дагаж мөрддөг дүрэм журам байдаг юм байна гэдгийг ойлгож, хэм хэмжээнд захирагдах ухамсар тогтдог.
 
Нөгөө талаар сурагчид дүрэмт хувцас биш дуртай хувцасаа сургуульдаа өмсөх нь эцэг эхчүүдэд харин ч санхүүгийн дарамт болно. Таван өдрийн таван өөр хувцас нэг дүрэмт хувцасны мөнгөнөөс илүү гарах нь лавтай.
 
Түүнчлэн бид нийгэм цаг үеийн байдлаа ухамсарлах хэрэгтэй. Үйлдвэрлэгч орон биш тул хувцасны материал үнэтэй орж ирэх нь ойлгомжтой зүйл. Бараа бүтээгдэхүүний үнэ жигд өсөж байхад дүрэмт хувцасны үнэ ганцаараа бууна гэж байхгүй шүү дээ.
 
Иймээс л үнэтэй байна гэж ундууцахын оронд үнэ, мөнгөнөөс давсан цаад шалтгааныг бодож үзэх учиртай.

ErenNews.mn
Н.Элбэгжаргал
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.