
Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт коронавируст халдварын 136 шинэ тохиолдол бүртгэгджээ.
Эдгээрийн 66 нь Улаанбаатарт, 70 нь орон нутагт батлагдсан байна. Ингэснээр манай улсад бүртгэгдсэн нийт халдварын тохиолдол 970,534 болов. Орон нутагт илэрсэн халдварын хамгийн их тохиолдол Өмнөговь аймагт бүртгэгдсэн бөгөөд сүүлийн 24 цагт тус аймагт 37 тохиолдол батлагдаад байна.
