Босго оноондоо хүрээгүй шалгуулагчид дахин шалгалтад хамрагдана

Монгол Улсын Засгийн Газрын 37 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг тогтоох, сайжруулах зорилго бүхий МОНГОЛ ХЭЛ БИЧГИЙН ШАЛГАЛТЫГ 2022.04.02, 2022.05.07-нд тус тус зохион байгуулсан бөгөөд энэхүү 2 удаагийн шалгалтад босго оноондоо хүрээгүй шалгуулагчид 2022.08.20-ны 10:00-11:40 цагт дахин шалгалтад хамрагдана.

Шалгуулагч шалгалт эхлэхээс 1 цагийн өмнө шалгалтын байранд ирсэн байх ба хөх, цэнхэр өнгийн үзгэн болон тосон бал авч ирнэ.

Шалгалтын журмаар хориглосон хэрэглэгдэхүүнийг авч орохыг хориглоно.

Улаанбаатар хотын шалгалт нь Баянзүрх дүүргийн 21-р сургууль дээр зохион байгуулагдана.

Суудлын хуваарийг https://eyesh.eec.mn/home/mhb?type=suudal сайтаас регистрийн дугаараар нэвтрэн хэвлэж авч ирэхийг анхаарна уу?



Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.