
БШУЯ-аас хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан дээд боловсролын салбарт авч хэрэгжүүлж буй арга хэмжээг танилцууллаа. Энэ үеэр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "Өнөөдрөөс нэр бүхий 21 их, дээд сургуулийн сургалтын үйл ажиллагааг зогсоож байна, үүнээс 8 сургуулийг бусад сургуультай нэгтгэнэ. Нэмээд чанаргүй 24 их, дээд сургуулийг хаах эсэх талаар яригдана" гэв.
Сургалтын үйл ажиллагааг зогсоосон:
-Газарчин дээд сургууль
-Зүүн хүрээ коллеж
-Маргад дээд сургууль
-Монголын менежмент, технологийн дээд сургууль
-Монголын хүний нөөцийн удирдлагын дээд сургууль
-Номэра дээд сургууль
-Рафлес ОУ-ын институтын УБ дахь салбар сургууль
-Түшээ дээд сургууль
-Идэр их сургуулийн харьяа Далай ван дээд сургууль
-Улаанбаатар эрдэм их сургуулийн харъяа Эко Ази дээд сургууль
-Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургууль
-Эрхүүгийн зам харилцааны улсын их сургуулийн Улаанбаатар дахь салбар сургууль
Бусад сургуультай нэгтгэсэн:
- Дүрслэх урлагийн академи дээд сургууль
- Техник технологийн дээд сургуулийн харьяа Монгол Коосен технологийн сургууль
- Шинэ монгол технологийн коллеж
- ХААИС-ийн харьяа Дархан-Уул аймаг дахь УГТСЭШХ-гийн харьяа Агро-Экологийн бизнесийн сургууль
- Худалдаа үйлдвэрлэлийн их сургууль
- Улаанбаатарын их сургууль
- Ховд их сургууль
- Дорнод их сургууль
Өнөөдрийн байдлаар 144 мянган оюутан 88 их дээд суургуульд суралцдаг. Үүний 108 мянган оюутан нь 14 их дээд сургуульд суралцаж байна.
С.Цог