Эрдэс бүтээгдэхүүний экспорт дунджаар 57 хувийн гүйцэтгэлтэй байна

Наймдугаар сарын 12-оос 18-ны өдрүүдэд 6,816 автомашин, 500 чингэлэг нийт 842.6 мян.тн нүүрс экспортод гарсан нь өмнөх оны мөн үеэс 2 дахин өссөн үзүүлэлттэй байна. Оны эхнээс 13,208.4 мян.тн нүүрс гарснаар нүүрс экспорт өмнөх оны мөн үеийн хэмжээнээс 20 хувиар өсөв.

7 хоногт 272 автомашин, 203 чингэлэг буюу оны эхнээс 918.7 мян.тн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 9 хувийн өсөлттэй байна.

Төмрийн хүдэр, баяжмалын тухайд 557 автомашин, 475 чингэлэг буюу оны эхнээс нийт 2,442.7 мян.тн-ыг экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 52 хувиар буурчээ.

Төв банк оны эхнээс энэ сарын 18-ны өдрийн байдлаар 10.89 тонн алт худалдан авчээ.

Эрдэс бүтээгдэхүүний экспорт дунджаар 57 хувийн гүйцэтгэлтэй байна. Тухайлбал, нүүрс 73.4 хувь, зэсийн баяжмал 75.7 хувь, төмөр 48.3 хувь, алт 54.4 хувь, цайр 92.5 хувь тус тус байна.

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.