МАН хугацаа хожих хүмүүсээ сайд болгоно
МАН-ын УЗ өнөөдөр хуралдаж, дараагийн Засгийн газарт багтах хүмүүсээ тодруулна. Тэдний хувьд парламентад хоёр болон түүнээс олон удаа сонгогдсон, УИХ-ын Байнгын хорооны даргаар ажилласан туршлагатай хүмүүсээ энэ удаагийн Засгийн газарт багтаая гэх саналтай байгаа аж.
 
Ядаж л тэдгээр хүмүүс нь холбогдох салбараа мэддэг учраас ажилтайгаа танилцах зэргээр цаг, хугацаа алдахгүй гэж тооцоолж буй юм байна.
 
Тэгвэл одоогийн парламентаас дээрх шаардлагыг хангах хэдэн хүн байгаагг харъя. Одоогоор УИХ-д Ерөнхий сайд, УИХ-ын дарга, дэд дарга нараас гадна хоёр болон түүнээс олон удаа сонгогдсон МАН-ын 34 гишүүн бий. Тэднээс Х.Нямбаатар, Б.Жавхлан, С.Амарсайхан, Л.Энх-Амгалан нар одоо давхар дээлтэй учраас хасаад харчхаж болно.
 
Үлдсэн 30 гишүүнээс цагтаа ЗТХ-ийн сайд байгаад өнөөдөр тэр салбарыг саад болгосон Б.Энх-Амгалан “өчиггүй өшиглүүлнэ”. Эрчим хүчний сайд асан Ц.Даваасүрэнгийн хувьд том төслүүдээ хөдөлгөж, хөгжүүлээгүй, нэр баастсан гээд мөн хасагдана. Батлан хамгаалахын сайд асан Б.Бат-Эрдэнэ, ЗТХ-ийн сайд асан Ж.Бат-Эрдэнэ нарыг бол шинэ Засгийн газарт хөл нийлж ажиллаж чадахгүй гээд хасчихна. Ерөнхий сайд асан Сү.Батболд, Ж.Эрдэнэбат нар дахиж хэзээ ч зүглэхгүй.
 
Ингээд МАН-ын УЗ-ийн өмнө 24 гишүүний нэр дурайж үлдэнэ. УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Г.Тэмүүлэн, С.Чинзориг, С.Бямбацогт, Д.Цогтбаатар, М.Оюунчимэг, Д.Сарангэрэл, Б.Саранчимэг, Г.Мөнхцэцэг, Ж.Мөнхбат, Д.Тогтохсүрэн, Ч.Хүрэлбаатар, Ш.Раднаасэд, Б.Чойжилсүрэн, Х.Болорчулуун, Б.Дэлгэрсайхан, Н.Энхболд, Л.Мөнхбаатар, Б.Баттөмөр, Ц.Мөнх-Оргил, Ж.Ганбаатар, Н.Учрал, Д.Сарангэрэл нарын нэр тунана.
 
Тэднээс мэдээж дөрвөн эмэгтэй гишүүний хоёр нь сайдын суудалд тухлах магадлалтай. Угаасаа МАН2ын УЗ нэг Засгийн газарт давхар дээлтэй дөрвөн эмэгтэй оруулах ч үгүй.
 
Ингээд 22 хүнээсээ хэл амны бай болсон, хандив мөнгө бага өгдөг, олон нийтийн дундах өмнөх асуудлууд зэргийг нь харж байгаад сонголтоо хийхээр зэхэж байгаа юм байна.
 
ErenNews.mn
Б.Төгөлдөр
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.