С.Ганзориг:Оюуны өмчид хүндлэлгүй õàíäаж байна гэдэг өөрийнхөө нэр төрийг гутааж байгаа хэрэг
Сүүлийн үед оюуны өмчтэй холбоотой асуудлууд их гарах болсон. Энэ асуудлаар Оюуны өмчийн газрын Хуулийн мэргэжилтэн С.Ганзоригтой ярилцсанаа хүргэе.

-Яриагаа Оюуны өмч гэж юу вэ гэдгээс эхэлье?


-Оюуны өмчид шинэ бүтээл, утга зохиолын болон уран сайхны бүтээл, худалдаанд хэрэглэдэг тэмдэг, нэр, дүрс  зэрэг оюуны бүтээлүүд хамаардаг.
Өөрөөр хэлбэл, Хүний бүтээлч үйл ажиллагаа, оюун санааны идэвхтэй үйл ажиллагаанд үүссэн, түүнийг цаасанд буулгасан, эсвэл биежүүлсэн,  дүрсжүүлэн Оюуны өмчийн газарт хандаж, бүртгүүлснээр Оюуны өмчийн эрх үүсэж байдаг гэсэн үг л дээ
Оюуны өмчийг аж үйлдвэрийн өмч, Зохиогчийн эрх гэсэн хоёр ангилалд хуваагддаг.

Шинэ бүтээлийн патент, барааны тэмдэг, бүтээгдэхүүний загвар, газар зүйн заалт нь аж үйлдвэрийн өмчид хамаардаг бол роман, тууж, шүлэг яруу найраг, жүжгийн зохиол гэх мэт утга зохиолын бүтээлүүд,кино, хөгжмийн бүтээл болон зураг, уран зураг, гэрэл зураг гэх мэт уран сайхны бүтээл, мөн түүнчлэн уран баримал, архитектурын бүтээлүүд Зохиогчийн эрхэд багтдаг. Цаашилбал зохиогчийн эрхэд жүжигчдийн уран бүтээл, дуу авиа үйлдвэрлэгчдийн болон радио, телевизийн нэвтрүүлгийн эрх тус тус хамаарна.
 
-Сүүлийн үед уран бүтээлчидтэй холбоотой зохиогчийн эрхийн асуудал их хөндөгддөг болсон. Энэ төрийн гомдол санал танайд хэр ирж байна вэ?

-Зохиогчийн эрх дээр нэг зүйлийг хэлэхэд заавал манайд хандахгүйгээр, нэг үгээр бүртгэлгүйгээр өмчлөлийн харилцаа үүсэж байдаг. Бүртгэлээ бодитойгоор анх дуулж эхэлсэн, жүжиг бол олон нийтийн өмнө анх тоглож эхэлсэн , бүтээлээ туурвиж эхэлсэн тэр үеэс үүсэж байдаг. Гэтэл манай шинэ залуу үеийн уран бүтээлчид өмнөх үеийнхээ уран бүтээлчдийн зохиол бүтээлийг эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч ашиглах тохиолдол зөндөө гарч байна.
 Энэ чиглэлээр гомдол ирдэг. Цааш цаашдаа залуу уран бүтээлчид болох дуучид зохиолч, найруулагчид бүгд оюуны өмчийг хүндэтгэж үзэх үүднээс тухайн бүтээлийг өмнө нь эзэмшиж байсан уран бүтээлчдээс заавал зөвшөөрөл авч байж дуулдаг байх ёстой. Зохигчийн эрх, оюуны өмчид хүндлэлгүй хойрго хандсанаар үр дагавар нь өөрсдийн нэр хүнд болон бусдын нэр хүндэд сөргөөр нөлөөлөх зүйлс их гарч байна.

Хэн нэгэн хүн айлын гэрлүү орчихоод гарахдаа үүдэнд байгаа зүйлийг нь “энэ хэрэггүй юм гэнэ лээ” гээд гэрийн эзэнд хэлэхгүйгээр аваад гардаггүй шүү дээ. Үүнтэй адилхан уран бүтээлчид маань тухайн дуу, зохиолыг эзэмшиж байгаа хүнээс ямар нэгэн байдлаар заавал зөвшөөрөл авах ёстой.
Ингэж зөвшөөрөл аваагүйгээс болоод өөрийнхөө нэр хүнийг унагаах “хулгайн дуучин” гэх муухай нэрийг зүүх болж байна шүү  дээ.

-Тэгвэл нэг үеэ бодвол манай уран бүтээлчид өөрийн гаргасан бүтээлээ бусдад худалддаг, үнэлдэг болчихсон. Энэ тохиолдолд зөвшөөрлийг зохиол бүтээлийг анх бичсэн,найруулсан хүнээс авах уу, эсвэл мөнгөө гаргаад худалдаад авчихсан эзэмшигчээс нь үү?

-Энэ тохиолдолд худалдаж авсан хүнээс  л зөвшөөрөл авна. Тухайлбал, дуун дээр аваад үзье. Ая зохиогч, хөгжмийн зохиолч гээд хоёр хүн тухайн дууг зохиож,  үндэс суурийг тавьж байгаа. Энэ хоёр хүнээс дууг нь худалдаж аваад дуртай газраа ямар ч үед дуулах эрхийг авчихсан нэг дуучин байна гэж бодъё.

Гэтэл өөр нэг дуучин гарч ирээд энэ дууг худалдаж авсан дуучнаас нь зөвшөөрөл авахгүйгээр, эсвэл зохиогчоос, хөгжмийн зохиолчоос  нь зөвшөөрөл аваад дууллаа гэхэд хууль зөрчсөн, оюуны өмч хулгайлсан хэрэг болно.Учир нь дараагийн дуучин анх энэ дууг худалдаж авсан дуучнаас л зөвшөөрөл авч байж дуулах ёстой юм.
Харин нэгэнт худалдчихсан дууг дуулаад явахад ая зохиогч, шүлэг зохиогчдынх нь нэр л дурьдагдаад явдаг хуультай.

-Үүнээс гадна дуучдад тайзны нэр гэж бий. Мөн өөрийнх нь жинхэнэ нэр бий.Тэгэхээр тухайн дууг тайзны нэрээр эзэмших нь асуудал үүсгэх үү?

-Ямар ч уран бүтээл гэрээ хийхдээ тухайн гэрээгээ өөрийн иргэний үнэмлэх дээрх жинхэнэ нэрээрээ хийж байх ёстой. Тэгээгүйгээс болоод дараа нь ирээдүйд тухайн уран бүтээлийн эзэмшигч мөн гэж өөрийгөө батлахад асуудал үүсэх магадлалтай. Учир нь тайзны нэрийг батлах хэцүү. Харин иргэний үнэмлэх дээрх нэрээрээ гэрээ хийсэн бол амархан батлагдана. Иймээс цаашид уран бүтээлчид тайзны нэрээр битгий гэрээ хийгээч, гэрээгээ хийхдээ “дуу бол үг нь энэ, нот нь энэ” гээд гэрээндээ маш тодорхой зааж өгөх хэрэгтэй. Гэрээ тодорхойгүйгээс болоод өөрсдөө хохирох тохиолдол гаргахыг үгүйсгэхгүй.

-Зохиогчийн  эрхтэй холбоотой гомдол гаргах бол хамгийн түрүүнд хаана хандах ёстой байлдаг юм. Танайд уу, эсвэл хуулийн байгууллагад уу?

-Манайд Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтэс гэж байгаа. Энд хандаж болно.  Ямар гомдлууд авдаг вэ гэхээр, зөвхөн зохиогчийн эрхийн зөвшөөрөлгүйгээр авсанyutube.com-оор цацсан бүх төрлийн уран бүтээлтэй холбоотойгоор манайд  хандаж болно. Тэгэхээр зохиогчийн эрхийг тодруулах, баталгаажуулахад манайд хандана гэсэн үг
Харин шүүхрүү хандаж байгаа нь нь нөхөн төлбөр авах зорилгоор ханддаг.

-Нэг байгууллага лого нэгтэй ч өөр өөр бүтээгдэхүүн гаргах бол түүн дээрээ тус бүрд нь  патент авах ёстой юу?

-Тэгнэ.Үүнд бараа үйлчилгээг ангилдаг олон Улсын нийцийн ангилал гэж байдаг. Нийцийн ангилал нь өөрөө задаргааг нь зааж өгдөг л дөө. Тэгэхээр тухайн иргэн байгууллага анх мэдүүлэг өгөхдөө ийм нэрээр тийм тийм бүтээгдэхүүн гаргана гэдэг ангиллаа заагаад өгчих хэрэгтэй. Дараа нь ангиллаа нөхөөд заагаад өгсөн ч болно. Хэрэв ангилалд ороогүй бүтээгдэхүүн гаргах болбол үүн дээрээ дахиад патент авах ёстой.
Тухайлбал, нийцийн ангилалдаа тухайн байгууллага “Ундраа” нэртэй ус үйлдвэрлэнэ гэж мэдүүлээд “Ундраа” нэртэй цэвэр ус гаргалаа гэж бодъё. Гэтэл  дахиад өөр нэг байгууллага, хувь хүн “Ундраа” нэртэй жүүс гаргасан тохиолдолд энэ асуудалд маргалдах ямар ч шаардлага байхгүй хууль ёсных болж байгаа юм.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.