БНХАУ-д түүхэнд байгаагүй хүчтэй ган гачиг болж байна
БНХАУ-д хүчтэй ган гачгийн улмаас гол, нуурын усны түвшин буурч, УЦС-уудын эрчим хүч үйлдвэрлэл багасаж эхэлжээ. Иймд эрчим хүч хэмнэх онцгой байдлын арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа аж.
 
Тухайлбал зарим үйлдвэрийг хааж, дэлгүүрүүдийн ажиллах цагийг багасган, томоохон хотууд шөнийн цагаар гудамжны гэрлээ унтраах болжээ.
 
Мөн Хөх мөрний сав газарт энэ зун орсон хур тунадасны хэмжээ 1961 оноос хойш хамгийн бага түвшинд хүрсэн байна. Түүнчлэн тус улсад өнгөрсөн долоо хоног буюу 8 дугаар сарын 12-17-ны хооронд агаарын температур хамгийн өндөр түвшинд хүрчээ.
 
Сычуань мужид хэрт хуурайшилттай  холбоотойгоор ой хээрийн түймэр гарч, мужийн захиргаанд ихээхэн хохирол учруулж байгаа аж. Үүгээр зогсохгүй Хунан зэрэг бусад мужуудад тариалангийн усжуулалтад ашигладаг нуурууд ширгэж, тариалалт буурах эрсдэлтэй байна.

ErenNews.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2022-08-26 00:15:22
    Байгалийн хүчийг яалтай билээ ямар ч хөгжил хүчин мөхөсдөнө