Нэгдүгээр ангийн элсэлтийг баталгаажуулах хугацааг наймдугаар сарын 29-н хүртэл сунгалаа

Нэгдүгээр ангийн элсэлтийг баталгаажуулж амжаагүй эцэг эх, асран хамгаалагчид 2022 оны наймдугаар сарын 29-ний өдрийн 12:00 цаг хүртэл бүртгүүлэх боломжтой боллоо.

Өнөөдрийн 15:00 цагийн байдлаар 72,170 хүүхэд бүртгүүлэх боломжтойгоос 39,045 хүүхдийн бүртгэл албажсан байна.

Түр түдгэлзүүлсэн төлөвт байгаа хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчид сургуулийн элсэлтийн комисстой биечлэн уулзаж, мэдээллээ баталгаажуулахыг БШУЯ-наас зөвлөв.

Нэгдүгээр ангийн элсэлтийг баталгаажуулах хугацаа өнөөдөр 17:00 цагт дуусахаар байсныг ийнхүү сунгалаа.

zaza-1280x720 Нэгдүгээр ангийн элсэлтийг баталгаажуулах хугацааг наймдугаар сарын 29-ний 12:00 цаг хүртэл сунгалаа

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.