Оюутны UMoney картыг төгсөх анги хүртэлх хугацаагаар олгохоор боллоо

2022-2023 оны хичээлийн жилийн нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих оюутны Umoney картын олголт, сунгалтын ажил эхэллээ. Энэ жилээс эхлэн анх удаа болон сунгалт хийлгэх оюутнуудын картыг төгсөх анги хүртэлх хугацаагаар олгох юм. Оюутны Umoney карт авах, сунгалт хийлгэх оюутнууд www.u-money.mn сайтад цахимаар хүсэлтээ гаргах боломжтой болсон. Мөн картын үнэ, сунгалтын төлбөрийг онлайнаар төлөх боломжтой ба банкны салбарт очих шаардлагагүй болжээ.

Шинээр буюу анх удаа карт захиалж буй оюутнуудын хувьд хүсэлт гаргахдаа дараах бичиг, баримтыг бүрдүүлж хуулбарыг заавал хавсаргах шаардлагатайг анхаараарай.

1. Оршин суугаа хорооны тодорхойлолт

2. Иргэний үнэмлэхийн хуулбар/зураг

3. Суралцах эрхийн бичгийн хуулбар/зураг

4. Онлайнаар төлбөр төлсөн гүйлгээний хуулбар/зураг

(Дээрх зураг дээр дархад Link рүү үсрэх боломжтой бол оруулах, боломжгүй гэвэл хасах Линк: https://bit.ly/3PIfa9W )

Өмнө нь авсан буюу сунгалт хийлгэх оюутнуудын хувьд www.u-money.mn сайтаар орж сунгалтын төлбөрөө онлайнаар төлөхдөө шаардлагатай мэдээллүүдийг оруулахад хангалттай. Сунгалт хийлгэх хүсэлтийг хүлээж авснаас хойш баталгаажуулалт хийн сунгалт хийгдсэн талаар сургуулиар дамжуулан мэдээлэл хүргүүлэх ба үүний дараа картаа идэвхжүүлээд ашиглах боломжтой болно.

Хэрэв өмнө нь авсан картаа хаяж, гэмтээсэн бол сунгалт хийлгэхээсээ өмнө дахин авах шаардлагатайг анхаараарай. Ингэхдээ Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн төвийн салбаруудад хандан идэвхжүүлэлт болон картаа дахин авах боломжтой. Улаанбаатар хотын хэмжээнд 6-н байршилд Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн төв иргэдэд үйлчилж байна.

С.Цог

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.